Японд газар хөдөлж, нэг хүн амиа алджээ
2018-09-06

Японы баруун эргийг Жеби хүчтэй далайн шуурга дайран өнгөрсний дараахан Хоккайдо аралд хүчтэй газар хөдлөлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тус аралд орон нутгийн цагаар 3.8 цагт 6.7 магнитудын газар хөдлөлт болсон гэнэ.

 

Уг байгалийн гамшгийн уршгаар нэг хүн амиа алдаж, олон хүн бэртжээ. Хохирогч 82 настай эрэгтэй бөгөөд газар хөдлөлтийн үеэр гэрийнхээ шатнаас унаж, амиа алдсан болохыг тогтоосон аж.

 

Мөн газар хөдлөлтийн үеэр олон тооны орон сууцны барилга нурсан ба 10 хүн нурангид даруулсан гэнэ. Иргэдийг эмнэлэгт хүргэж, эмнэлэгийн тусламж үзүүлсэн байна.

 

Ерөнхий сайд Шинзо Абе гамшгийн бүс рүү аврагчдыг илгээх, иргэдэд тусламж үзүүлэхийг албаныхан уриалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ Япон Солонгос улсад байнга газар хөдлөлт далайн хар салхи гамшиг сүйрэл болж байдаг аймаар аймшигтай орнууд юмаа.
2018-09-10