Орос, Их Британийн харилцааг хурцатгах ТААГҮЙ мэдээ
2018-09-06

Их Британи болон ОХУ-ын дунд маргаан үүсгээд буй Оросын экс тагнуулчийг химийн бодисоор хордуулсан асуудал дахин олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Учир нь Британийн цагдаагийнхан тагнуулчийг хордуулсан гэх хэрэгтэй холбогдуулан хоёр этгээдийг сэжиглэн баривчилсан талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

ОХУ-ын тагнуулын экс ажилтан Сергей Скрипал энэ оны гуравдугаар сард Британийн Сэлисбури хотноо байхдаа гэнэтийн дайралтад өртсөн билээ.  Тагнуулч эр ганцаараа бус охин Юлия Скрипалын хамтаар химийн хортой бодисонд хордсон юм. Британийн эмч нар тэднийг дайны үед ашиглаж байсан “Новочик” гэх химийн бодисоор хордуулсан болохыг тогтоожээ. Уг хор хүний мэдрэлийн системд нөлөөлж, аажмаар хүний амьсгалыг боогдуулан үхэлд хүргэдэг аж. Сергей Скрипалыг тагнуулын байгууллагад ажиллаж байхдаа улсаасаа урван, АНУ болон Их Британийн талд нууц материал дамжуулан худалдсан хэмээн ОХУ-ын эрх баригчид буруутгадаг.

 

Тэднийг хордуулж, санаатайгаар хөнөөхийг завдсан хоёр сэжигтнийг цагдаагийнхан өчигдөр  баривчилсан байна. Цагдаагийнхан ОХУ-ын иргэн Александр Петров, Руслан Босьёров нарыг баривчилжээ.

 

 

“Сэжигтнүүдийг ОХУ-ын цэргийн тагнуулын байгууллагад ажилладаг” хэмээн Британийн тал мэдэгдлээ. ОХУ-ын тал дээрх асуудлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Цагдаагийнхан “Тэднийг буруутай гэдгийг нотлох хангалттай баримт нотолгоо бий. Тэд тагнуулч эр хорддог өдөр Сэлисбури хотод байсан” гэлээ. 

 

Гол сэжигтнүүд Сэлисбури хотын гудамж талбай, дэлгүүр болон бусад газраар үйлчлүүлсэн болохыг нотлох хяналтын камераас авсан гэрэл зургуудыг нийтэд үзүүлжээ. Уг асуудлаар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс албаныхан татгалзав.

 

Хэрвээ тэд тагнуулчийг охинтой нь хордуулсан гэдэг нь нотлогдвол ОХУ олон улсын өмнө ичгүүртэй байдалд орох нь тодорхой. Москва өнөөг хүртэл уг асуудалтай ямар ч хамааралгүй гэж мэдэгдсээр буй.

 

Тагнуулч эр хагас жил орчим ухаангүй байна. Түүний 33 настай охин хэдхэн сарын өмнө ухаан орж, эмнэлгийн өрөөнөөс гарч энгийн амьдралд шилжээд буй юм. Тэрбээр эмнэлгээс гарсныхаа дараа “Ройтерс” тэргүүтэй дэлхийн нэр хүндтэй хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Биднийг дайны үед ашиглаж байсан химийн бодисоор хордуулсан гэдгийг мэдээд их цочирдсон. Миний бие сайжраагүй байгаа. Би ОХУ-д очиж, гэр бүлтэйгээ уулзмаар байна. Гэхдээ би ОХУ-д очихоос эмээж байна” гэж ярьжээ.

 

 

Уг ярилцлагын дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам Британид хордож, удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн Юлияд туслах санал гаргасан ч тэрбээр татгалзсан юм.  Британид амьдарч буй тагнуулчийг хордуулахын тулд эх газарт нь химийн зэвсэг ашигласан явдлыг Британийн эрх баригчид хэзээ ч уучлахгүй гэдгээ илэрхийлсэн.

 

Сергей Скрипалын асуудлаас болж ОХУ, Британийн харилцаа эрс муудсан. Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Оросын үйлдлийг уучлахгүй гэдгээ илэрхийлэн, ОХУ-ын дипломатчдыг нутгаасаа хөөсөн  юм.

 

Удалгүй Британийн холбоотон гэгдэх АНУ тэргүүтэй дэлхийн 22 улс нэгдэж, ОХУ-д дипломат аргаар ЦОХИЛТ өгч, нэгэн зэрэг 100 гаруй дипломатчдыг хөөжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон ч удаа тагнуулчийн хордуулсан хэргийг ОХУ захиалаагүй гэдгээ илэрхийлсэн ч Британийн байр суурийг өөрчлөөгүй.

 

Энэхүү дуулиан түймэр мэт газар авч, иргэд аль нь зөв, буруу ярьж буйг нь тунгаах завдалгүй суухад Британид дахин химийн дайралтад өртсөн хэрэг бүртгэгдэв. Энэ удаад оросууд бус британичууд дайралтад өртсөн нь олныг цочирдуулсан гэхэд болно.

 

Британийн иргэн Дунг Стургесс, Чарлье Ровли гэх гэр бүлийн хоёр химийн дайралтад өртжээ. Тэднийг “Новочик” бодисоор хордуулсан болохыг тогтоосон. Долоо хоногийн дараа Дунг Стургесс амиа алдсан бол Чарлье Ровли саяхан ухаан орсон. Тэрбээр “Бидэнд хайрцагтай зүйл илгээмжээр ирсэн. Хайрцагт нэг шилтэй шингэн зүйл байсан. Таглааг нь онгойлгох үед толгой эргэсэн. Тэгээд би эмнэлэгт сэрсэн. Ухаан орсны дараа эхнэр минь амиа алдсан гэдгийг хэлсэн” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkk:
hutsdag nowsh we
2018-09-07
Hogiin ivanuud
2018-09-07
Хэнд ч хэрэггүй болсон, үнэтэй мэдээлэлгүй, хөрөнгө мөнгө ч байхгүй тагнуулын экс ажилтаныг хороох нь өрнөдөд ашигтай байх. Өөрсдөө хороочихоод Орослуу гөрдчихвөл урвагч тагнуулыг үндсэнд нь үр дүнтэй ашигласанд тооцох нь гарцаагүй. Энэ урвагч одоо өөрийг нь аль тал нь алах гд байгааг эрх биш ухаарсан бх. Гэвч Америкын гарт байгаа хүн түүнийгээ юунд ил хэлэхэв.
2018-09-07
зочин:
эх орноосоо урваж байгаа хүн ийм л шийтгэл хүлээх ёстой
2018-09-07
Англи зохиомлоор Оросын нэр хүндийг олон улсын түвшинд унагаахыг явуургүй аргаар оролдож бна. Муурын сахлаар оролдож байж жижигхэн арлаа живүүлэх гэж бгаа юм.
2018-09-06
зочин:
эх орноосоо урвсан хүмүүн иймэл шийдгэл авах
2018-09-06
Urvagchidiig iim tavilan tosoh yostoi.
2018-09-06
Zochin:
Anglichuud Orosuudtai uzeltseh geed baival arai oor yum olooch ee. Oros bish Angli huniig horduulsan bol ingeh heregtei. Eh ornoosoo urvasan teneg ivanii toloo Anglichuud ingej bgaa ni oor boldogotoi bah
2018-09-06
anglid orognodog orosuudiig putind ogoo bugdiig
2018-09-06
zochin:
eh oronoosoo urvagchiig ustgah ni zui esnii hereg
2018-09-06
orosiin zuv sh tee eh ornoosoo urvasan etgeediig tegeed zugeer orhih hereg uu?
2018-09-06
зочин зөвлөгөө:
Гомо Мөнхөө ахад өөрөөс нь дүү залуусаас хандаж хэлэх нь:Хүний бэлгийн чиг баримжаа ямарч байж болно. энэ бодл ардчилсан нийгэмд хүний эрхийн асуудал Гэхдээ энэнээсээ болж бага насний эрэгтэй хүүхэд татаж чангаагаад тэрэндээ бантаж тэнэгтэх нь мунхаг, балмад, ямар ч хар ухаангүй ер нь бол онцгой маанаг хүний л үйлдэл шүү
2018-09-06