Мүн Жэ Иний захиаг Ким Чен Унд гардуулан өгчээ
2018-09-06

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20 өдрүүдэд Хойд Солонгос улсад айлчилж, тус улсын залуу удирдагч Ким Чен Унтай уулзахаар тохиролцсон.

 

 

Удирдагчид өмнө нь хоёр удаа уулзсан билээ.  Пхеньяны тал хүндэт зочноо угтан авахаар бэлтгэл ажлаа базааж буй.  

 

 

Хөх ордны тэргүүн өчигдөр өөрийн бие төлөөлөгч Пхеньян руу илгээсэн юм. Сөүлээс ирсэн эрхмүүд Пхеньян хотноо очиж, удирдагч Ким Чен Унд бараалхах үеэрээ Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захиаг гардуулсан өгчээ. Уг үйл явдлын дараа Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүй Байдлын Газрын дарга Чун Юй Ён удирдагчтай дотно байгаа гэрэл зургийг өмнөдийн хэвлэлийнхэн цацжээ.

 

 

Элч нар орой 21.00 цагийн орчимд нутаг буцсан гэнэ.

 

Ким Чен Ун өнгөрсөн сарын 21-нээс хойш олны өмнө гараагүй билээ. Хоёр долоо хоног олны өмнө гараагүй залуу удирдагч өчигдөр Сөүлээс ирсэн төлөөлөгчдийг өөрийн биеэр угтан авч, өөрийгөө өвдөөгүй, эрүүл саруул буйгаа олон улсад мэдэгджээ.

 

Барууны хэвлэлийнхэн “Ким Чен Уныг өвдсөн байх магадлалтай” хэмээн бичиж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин