Утаа ихтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжих үү
2018-09-06

 

 

"Хорт утаа ихээр ялгаруулж байгаа автотээврийн хэрэгслийг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг та дэмжиж байна уу"


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон холбогдох бусад байгууллагаас Автотээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг бууруулах талаарх олон нийтийн санал асуулга явагдаж байна. Санал асуулгад идэвхитэй оролцоно уу.

 

Саналаа ЭНД дарж өгнө үү. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны үүрэг оролцоо чухал.

 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ

Shuud.mn
Сонин хачин
USA-CA.:
дэндсэн утаатай машин-ийг фото попараци-аар л шийддэг иргэд хяналт тавидаг шулуухан хэлбэл матдаг болбол......
2018-09-07
П.д:
Нүүрсний утаанаас хамгийн их хортой утаа бол авто машиний утаа хамгийн аюул тэнд л байна нүдэнд үзэгдэхгүй байсан ч цээжинд чин мэдэгдэнэ'мэрэгжлийн хяналтынхан юугаа харж байдаг юм автобуснууд арайл дэндүү утаа хаях юм дизел жип дандаа хогруу явах болсон юмнууд монголд авчирч булшлаад байгаа юм биш үү
2018-09-06
Монгол:
Хамгийн түрүүнд автобуснууд, дараа нь порерууд дэндүү их утаа тавьж байна. Утаатай машинуудыг яаралтай зогсоож, засуулах хэрэгтэй.
2018-09-06
БАЯНГОЛ ДҮҮРГЭЭС СУРАЛЦМААР БАЙНА. АНХ УТАА ИХТЭЙ МАШИН ЯЮУУЛАХГҮЙ ГЭЭД ШИЙДВЭР ГАРГАЧИХСАН Ш ДЭЭ. СЭТГЭЛГЭЭНИЙ ХУРД НЭМЭХ ЦАГ БОЛЖЭЭ... ХЭХЭХ,,,АМЖИЛТ
2018-09-06
bod:
автомашин бол аюултай
2018-09-06
Иргэн:
Нийслэлийн агаарын бохирдолыг зөвхөн нүүрсний утаа бохирдуулдаг шүү дээ. Одоо далимдуулан Монголын жирийн иргэдийн амжиргаа болсон авто машиныг явуулахгүй байх башир аргыг мафын бүлэглэл санал асуулага нэрээр хорон санаат ажиллагааагаа явуулж байна уу. Зуны цагт нийслэлийн агаар тунгалаг сайхан байдаг шүү дээ. Зөвхөн өвлийн цагт л хэцүү болдог.
2018-09-06