Халдлагын дараа Тунисын аялал жуулчлалын салбар МӨХЖЭЭ
2018-09-07

Тунисын Соуссе хотын ойролцоох далайн эргийн наран шарлагын газарт, 2015 онд террористууд халдсан юм. Халдлага тус улсын хамгийн алдартай Соуссе зочид буудлын амралт, аялал жуулчлалын баазад болжээ.

 

 

Алан хядах “Исламын улс” бүлэглэлийн захиалгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдлага үйлдэж, 71 хүнийг хөнөөсөн юм.

 

 

Халдлагаар 38 жуулчин амиа алдсан ба 30 нь британичууд байжээ. Британийн Засгийн газар Тунист дахин халдлага гарч болзошгүй хэмээн иргэдэдээ сануулж, тус улсад зорчихгүй байхыг сануулсан юм.

 

 

Дээрх халдлагын дараагаас тус улсыг сонирхон ирэх жуулчдын тоо эрс багасч, аялал жуучлалын салбар ХҮНД байдалд оржээ. Улмаар олон амралтын газар, бааз, зочид буудлууд хэдхэн жилийн дотор шил шилээ даран хаалгаа барихад хүрчээ.

 

 

Эдгээр барилга, байгууламжуудад хэн ч ирэхээ больж, нам гүм ноёлсон сүнстэй хот шиг харагдах болов.

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
iim l bgamda
2018-09-08
Ккк:
Аллах акбар
2018-09-07