Нэг дор булсан 166 хүний гавлын яс олжээ
2018-09-07

Мексикийн зүүн хэсгийн Веракрус хотоос 166 хүний гавлын ясыг олж, илрүүлсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Улсын ерөнхий прокурор “Эдгээр гавлын яс болон цогцос ойролцоогоор хоёр жилийн турш энэ газарт байжээ” хэмээн мэдэгджээ.

 

Аюулгүй байдлын үүднээс Веракрус хотын аль бүс нутгаас эдгээр гавлын яс олдсон гэх мэдээллийг нийтэд задруулахаас албаныхан татгалзсан байна.

 

Шүүхийн шинжээчид хохирогчдын ямар шалтгаанаар амиа алдсан болохыг тогтоохоор өнөөг хүртэл ажиллаж буй гэнэ.

 

Хар тамхины наймаачид олон жилийн өмнөөс Веракрус хотноо хууль бус наймаа хийсээр ирсэн. 2017 оны гуравдугаар сард тус хотоос нэг дор булсан 250 хүний цогцос илрүүлж байв.

 

Хохирогчдын хувцас болон 100 гаруй хүний бичиг баримтыг илрүүлж, тогтоожээ. Мексик даяар сураггүй алга болсон иргэдийг хайх ажиллагаа эрчимтэй үргэлжиж буй байна.

 

Мексикийн Аюулгүй байдлын хүчин олон жилийн турш хууль бусаар хар тамхи борлуулдаг мафийн бүлэглэлтэй тэмцсээр ирсэн. Армийнхан 2006 оноос тусгай ажиллагаа явуулах болжээ.

 

Энэ хугацаанд 200, 000 хүн амиа алдсан юм. Өнгөрсөн онд 28, 072 хүн амиа алдаж, РЕКОРД тогтоожээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин