Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-09-08

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүсэхийг анхааруулж байна.

 

2018 оны 0дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын эхээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин