Багш нар Сүхбаатарын талбайд хэвлэлийн хурал зарлалаа
2018-09-10

"Холлидэй ин" зочид буудлын хурлын танхимд

08.30 цагт Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн чуулган эхэлнэ. Дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч болон Ази, Номхон далайн бүсийн 17 орноос харааны бэрхшээлтэй хүмүүс, тэдгээр улс орны шийдвэр гаргах түвшнийхэн оролцоно. Утас 91915340, 88844482

 

Багшийн хөгжлийн ордонд

09:40 цагт Жайкагийн санхүүжилтээр 2018-2022 онд МУБИС болон Токиогийн Технологийн сургуультай хамтран хэрэгжүүлэх "Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь" төслийн үндэсний хэмжээний сургалтын нээлт Багшийн хөгжлийн ордонд болно. Утас: 99747044. 

 

Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд

10:00 цагт “Тал нутгийн соёл, шашны харилцаа ба үсэг бичгийн дурсгалууд: Монгол-Японы хамтарсан Бичээс төслийн 22 жилийн үр дүнгээс” үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн 9 дүгээр сарын 10-наас 14-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй гарна. Утас: 99123922, 70110913

 

IBIS STYLES зочид буудалд

10.00-18.00 цагт Мишээл экспогийн уулзварт байрлах IBIS STYLES зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааны менежмент, арга хэлбэрийн ойлголтыг нэгтгэх зорилгоор “Бие даан амьдрах эрх, үйл ажиллагааны менежмент” сэдэвт семинарь болно. Утас 88210052

 

СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургууль 

11.00 цагт Нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн амьдрал, уран бүтээлийн түүхээр бичигдсэн “ӨӨРӨӨС ЭХЛЭХ АМЬДРАЛ” номын нээлт болно.

 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд

11:30 цагт улс төрийн хэлмэгдэлтэд өртсөн лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, иргэд сүсэгтнүүдийн хойтын буянд зориулсан уламжлалт хурал номын зан үйл, Оройн ерөөл хурна. Холбоо барих: 360066, 88048481, 88081261

 

Сүхбаатарын талбайд

12.00 цагт Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх жагсаал цуглаан, суулт хийж, мэдээлэл хийнэ. Утас 99027019, 88007709

 

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд

14:00 цагт Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлэгийн нэг болох "Дэлхийд тархсан монгол өв" төслийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны дэд сайд Б. Батцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г. Ганбаяр нар оролцоно. Утас: 90110009 

Shuud.mn
Сонин хачин
багш нарын зөв тэмцэх хэрэгтэй. цалин нэмлээ гэсэн сүр дуулиантай үг л болохоос амьдрал дээр бодитойгоор хэрэг болохоор нэмээгүй л байна. хүссэндээ л нэмүүлэх хэрэгтэй. бусад салбарч гэсэн ялгаагүй сайн нэмсэн гэсэн зарим нь 8 хүрэхгүй хувь нэмсэн байна
2018-09-10
ДЭМЖИНЭ
2018-09-10
Тийм шүү энэ багш нарын дотор ажлаа хиие гэсэн хүмүүс байгаа айгаад бусдыгаа дагаж байгаа
2018-09-10
ажил хая аа тэртэй тэргүй чадваргүй өлөн багш нар минь хичээл заасан заагаагүй ялгаагүй мөнгөгүй болохоороо гуйгаад ирнэ
2018-09-10
энэ халтар багш нар болио ч ээ одоо та нраыг дэмжихгүй хоцрогдсон арга
2018-09-10