Улаанбаатар
Мэдээлэл технологийн салбарынхны спортын наадам зохион байгуулагдаж байна
9 өдөр

Саммит Компьютер Техноложи ХХК 15 жилийнхээ ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь спортын их наадам юм. Тус спорт наадам 4 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2018 оны 09 сарын 08-нд цахим спортоор эхэлж 13-нд хөлбөмбөг, дартсын тэмцээнээр үргэлжилж, 14-нд 15-16-нд сагсан бөмбөгөөр тэмцээнээр өндөрлөнө.

 

 

Тэмцээн харилцагч байгууллагуудын дунд зохиогдож байгаа бөгөөд Ай Ти Зон ХХК, Нэкст электроникс ХХК, Номин ХХК, Смарт электроникс, Жи-Мобайл ХХК, Мобиком ХХК, Скайтел ХХК, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Дата төв, Монкабл ХХК, Топика ХХК компаниуд оролцож нийт 4 төрөлд тамирчид хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөх гэж байна.

 

Энэхүү наадмын зорилго нь салбарын байгууллагууд хамтдаа цагийг эрүүл, спортлого өнгөрүүлэх мөн цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн салбарын хөгжлийг тодорхойлон хамтдаа хөгжих юм.

 

Спорт наадмын төрөл тус бүрт эхний 3 байр шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнахаас гадна сагсан бөмбөг, хөл бөмбөгийн төрлүүд дээр шилдэг тоглогчдыг шалгаруулна. Мөн сагсан бөмбөг, хөлбөмбөг, цахим спортын төрлүүдэд багуудын гаргасан амжилт, онооны нийлбэр дүнг үндэслэн спорт наадмын эхний 3 байрыг шалгаруулж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

 

Манай байгууллагын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж буй  “Саммит спорт наадам 2018”-д оролцохоор болсон албан байгууллагууд та бүгдэд талархал илэрхийлье.

 
Shuud.mn
Сонин хачин