Улаанбаатар
Цагийн 150, хоногийн 450 мянга ш дээ ах аа
9-10

 

Их хотын гудамж, гэрлийн шон дээр “Гулгаа массаж”, “Массаж” зэрэг хэтэрхий товчхон  ч уншихад л утга нь илхэн зар бүхий утасны дугаарууд  энд тэндгүй байсан цаг саяхан. Харин эл зарын тоо цөөрхөд цагдаагийн байгууллагын ажилчид болон бусад албаныхан, “Лантуун дохио” ТББ-ын залуучууд багагүй хичээл зүтгэл зарцуулсан, чамлахааргүй үр дүнд хүрсэн. Гэвч  гулгаа массаж нэрийн ард гутамшигт үнэн оршсоор л...

 

Охид, бүсгүйчүүд гулгаа массаж  нэрийн дор биеэ үнэлдэг болохыг албаныхнаас сонсож явсан ч, биеэр мэдэрч, нүдээр үзэж явсангүй л дээ. Сэтгүүлч хүн эрэн хайна, асууж сонирхоно. Асуудлын цөмд нь орж, нөхцөл байдлыг нүдээр үзэхээр шөнө, оройн цагаар хувиараа таксинд явдаг ахтайгаа хамт Улаанбаатарын үдшээр гулгаа массажистын үнэн төрхийг эрж хайлаа.

 

СХД-т байрлах “Орчлон” хорооллын үүднээс 40 орчим насны ах суугаад “Эр хүмүүс байна. Үнэнээ л хэлье.  Хүүхэн хаанаас олох уу” хэмээн шулуухан асуув. “Сайн мэдэхгүй” юм гэхэд  “Модны  2 орьё” л гэж байна.  Зорьсон газраа хүрч очоод “Наа хавиар чинь “Массаж” гэсэн зарууд байх ёстой” хэмээн хайсан зараач олж залгахад харилцуурын цаанаас нойрмог хоолойгоор нэгэн бүсгүй “Би амарч байна. Шөнийн ээлжний хүнтэй холбогд” гэлээ. Өгсөн дугаараар нь холбогдоход хариу өгсөнгүй тул тэр хавьд байрлах нэгэн зочид буудлыг зорилоо. Үүдний жижүүрээс ах хайсан зүйлээ  асуухад “Манайх тийм үйлчилгээ үзүүлдэггүй. Гар” хэмээн ихэд ундуйцах аж. Өнөө ах “Сарын өмнө л хэдэн давгүй амьтад үйлчилж байсан даа” хэмээгээд “Саппоро” орохоор хөдөллөө.

 

Замдаа гудамжны гэрлийн шон дээр “Массаж” гэсэн зар байна уу харж яваарай"  хэмээв. Хэдэн жилийн өмнөхийг бодвол тийм зар хаа нэг таарах аж. Харин ахад ам нээж, хүрээд ир гэх массажит олдохгүй явсаар СХД-ийн “Саппоро” дээр  ирлээ. Зорчигч ахын туйлын хүсэл нь гулгаа массаж хийлгэж, нэмэлт үйлчилгээ авах  атал хүслээр болоогүй тул арга ядахдаа “Цагийн хүүхэн авна” гэнэ.

 

Цэнгээний газар, ресторан, пабын үүд бараадан хэдэн бүсгүйчүүд тамхи татан, тас тас хөхрөлдөн зогсоно. Зорчигч ах өнөө бүсгүйчүүд дээр очоод нүдээ эрмэх төдийд  нэг нь өөдөөс нь харилцан эрмэж байна. Ингэж хоёул ойлголцоод бүсгүйг автомашинд суулган ийм яриа өрнөлөө.

 

-Хүүхэн байна уу?

 

-Байгаа шт. Хоногоор уу, цагаар уу?

 

-Цагаар?

 

-Цагийн 60 мянга.

 

-Арай л үнэтэй байна аа. Жаахаан доош нь ярихгүй юу?

 

-Хмм харин ч хямдхан байхад. Манайх  хүн гомдохоор хүүхнүүд биш. За тэгээд авбал ав. Битгий ажил уяад бай.

 

Борлуулагч болон хэрэглэгч  хоёр харилцан тохиролцоонд хүрсэнгүй. Тэр хавийн гудамжны сандал дээр халамцуухан бололтой 40 орчим насны эмэгтэйгээс өнөөх ах “Явах  уу” гэхэд “Явна” гэнэ. “Хэдийн” гэвэл “0.33 граммын ганц шил архин дээр нэмээд  20 цаас өгчихгүй юу” хэмээн хариулав. Ах “Арай ч ингэж доошоо орохгүй шүү” хэмээгээд харихаар явлаа.

 

СХД-ийн Драгон авто вокзалын орчимд явж байтал  гэрлийн шон дээр “Массаж” гэсэн зар байхыг хараад утасны дугаараар залгатал “Цагийн 150 мянга, хоногийн 450 мянга” хэмээв.  Ах ч “Арай үнэтэй байна” гэхэд харилцуурын цаанаас “Чадахгүй бол битгий залгаж, төвөг удаад бай” хэмээхэд нь ах өрсөн “Чи тэгээд үнэхээр сайхан биеийн жаргал эдлүүлж чадах уу, миний оролцоогүй намайг жаргааж  чадах уу” гэхэд “Өмнө нь хэзээ ч амталж үзээгүй  жаргалыг чинь мэдрүүлнэ” хэмээн учиртай инээх аж. Гэвч ах түүнийг хэтэрхий үнэтэйд тооцов.

 

Зорчигч ах хайсан зүйлээ олсонгүйд баахан урамгүй гэртээ харилаа. Тэрбээр хөдөө уурхайд ажилладаг гэнэ. Амралтаараа Улаанбаатарт ирсэн бөгөөд маргааш өглөө эрт буцах тул явахынхаа өмнө биеийн жаргал амсах гэтэл чадсангүй хэмээгээд буув.

 

Гулгаа массажны цаана биеэ үнэлэлт явагдаж байна гэдгийг хэвлэлээр хангалттай сонссон ч нүдээр үзэж, чихээр сонссонгүй явсан надад “Цагийн 150 мянга...0.33 дээр 20 цаас нэмээд өгчих” зэрэг үг, өгүүлбэрийг сонсоход "Монгол эмэгтэйчүүд ингэтлээ доройтчихсон хэрэг үү” хэмээх урамгүй бодол эрхгүй төрлөө.

 

Яагаад ийм дорой юм бэ. Яагаад үүнээс өөрөөр амьдарч болохгүй юм бэ...Эрхэмлэх, бардамнах зүйлгүй амьдрал хамгийн гунигтай баймаар...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
xxx:
энэ тэгээд мэдээ юм уу.CNN, BBC, Риановости нтр ийм юм бичдэггүй бздээ
2018-09-13
Yanhnuudiin alruu arhinii shil chihvel taarna
2018-09-11
ТӨРД ШУРГАСАН ЭТГЭЭДҮҮДЭД ТОМООХОН ЦОХИЛТ БОЛЖ БАЙНА!!!!!! Бидний нэгээхэн хэсэг нийтийн эрх ашгийн төлөө тэмцэж байна. Амьд явах төдийхөн цалингаар БООЛ болгож мөлжиж байгааг багш нар эсэргүүцэж тэмцэж байна. Энэ тэмцэлд багш бүр нэгдэх хэрэгтэй. Их дээд, коллеж, МСҮТ-ийн багш нар, төрийн болон төрийн бус багш статустай, боловсролын төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүр нэгдэж дэмжээрэй.Дараа нь эмч нар тэмцэж эхэл! Залгуулан энгийн иргэд эхлүүл!
2018-09-10
ZASSSS:
35 L GEJIILEESHD TENEG TENEG YUM BICHEEL
2018-09-10