"Huawei" дэлхийн хамгийн хүчтэй Kirin 980 процессороо танилцууллаа
2018-09-10

Германы Берлин хотноо болж буй IFA 2018  олон улсын ахуйн хэрэглээний цахилгаан бараа, техникийн үзэсгэлэнд Huawei Consumer Business Group-ийн ерөнхий захирал Ричард Ю гар утасны хиймэл оюун ухааны шинэ эрин үе болсон Kirin 980  процессорыг танилцууллаа. Энэ нь дэлхийн анхны 7 нанометрийн технологийг ашиглан бүтээсэн чипсет юм.

 

 

Kirin 980 нь дээд зэрэглэлийн хүчин чадал, үр ашиг, холболт, хиймэл оюун ухаан бүхий хоёр нейрон процессортой юм.

 

Huawei Consumer Business Group-ийн ерөнхий захирал Ричард Ю "Өнгөрсөн онд бид дэлхий дахинд Kirin 970 процессор бүхий хиймэл оюун ухааны хүчин чадлыг танилцуулсан. Энэ жил зөвхөн хиймэл оюун ухааны гайхалтай боломжуудыг танилцуулаад зогсохгүй хэрэглэгчдэд дэвшилтэт технологи бүхий хувилбарыг санал болгох шинэлэг платформыг бүтээлээ. Хамгийн сүүлийн үеийн чипсет бүхий Kirin 980 процессор нь шинэ үеийн ухаалаг гар утасны өндөр технологийн үйлдвэрлэл болон зугаацуулах аппликейшнд тохирох төгс хөдөлгүүр байх болно” хэмээжээ.

 

Давуу тал:

 

10 нанометрийн /нм/ процессортой харьцуулахад 7 нм-ийнх  утасны хүчин чадлыг 20 хувиар, процессорын хүчин чадлыг 40 хувиар нэмэгдүүлнэ.  Kirin 980 нь Cortex A76 цөмд суурилсан анхны процессор бөгөөд өмнөх хувилбараас 75 хувиар хүчтэй, 58 хувиар илүү үр ашигтай ажиллана.

 

Өмнөх хувилбартай харьцуулахад илүү хурдтай ажилладаг Kirin 980 процессор нь аппликейшн ажиллуулах цагийг хурдасгаж, олон үйлдэл зэрэг хийх чадварыг сайжруулснаар хэрэглээг хялбар болгох юм.

 

Сүүлийн жилүүдэд гар утасны тоглоомын график дүрслэл улам нарийн чамин болсон. Huawei Mali-G76 тоглоомын графикийн процессорыг Kirin 980-д нэгтгэснээр дүрсний гайхалтай боломжийг санал болгох юм.

 

 

 

 

 

Салбартаа анхны давхар нейрон процессор:

 

Kirin шинэ процессор нь гар утасны хиймэл оюун ухааны хөгжилд шинэ эрин үеийг авчирч байна. Kirin 980 давхар мэдрэлийн эсийн буюу нейрон процессор (Dual NPU) нь тооцооллын хурд хүчийг улам нэмэгдүүлэх болно. Хоёр процессор зэрэг ажилласнаар минутанд 4600 хүртэлх зургийг таних чадвартай. Энэ нь өмнөх Kirin 970  процессороос 120 хувиар илүү чадалтай гэсэн үг юм

 

Гэрэлтүүлэг муутай үед авсан зураг төгс гарах боломжтой:

 

Утасны камераар чанартай зураг авахын тулд Huawei  чипсетэндээ өөрсдийн бүтээсэн ISP графикийн процессорыг нэгтгэсэн юм. Түүнчлэн Kirin 980 нь гэрэлтүүлэг муутай үед авсан зургийг нэмэлт засваргүйгээр нарийн деталь хэсгүүдийг нь устгалгүй, бүрсгэр алдааг нь цэвэрлэж, зургийн чанарыг сайжруулдаг юм.

 

ISP-гийн бас нэг онцлог бол хөдөлгөөнт агшныг буулгах сайжруулсан технологитой. Хэрэглэгч хөдөлж байгаа хүний зургийг авах үед ISP нь  97,4 хүртэлх хувийн нарийвчлалтайгаар таньж, хором бүрийг тод, чанартай хадгалж авах болно. Kirin 980 нь видео боловсруулах шинэ дамжуулагч ашигладаг бөгөөд энэ нь бичлэг хийж байх үед хоцрогдлыг 33 хувиар бууруулдаг байна.

 

 

Дэлхийн жишигт нийцсэн холбоо харилцаа:

 

Kirin 980 Carrier Aggregation технологийг дэмждэг учраас хэрэглэгчид гар утасны оператор компаниа чөлөөтэй сонгох боломжтой бөгөөд урьдын адил хаана байгаагаас үл хамааран холбоо харилцааны дээд зэрэглэлийн чанарыг мэдрэх юм.

 

Байгалиас хөглөгдсөн нь:

 

Берлинд болж буй IFA 2018 үзэсгэлэнд Huawei  компани HUAWEI P20: Morpho Aurora болон Pearl White өнгөний шийдэлтэй гар утаснуудаа танилцууллаа.  Энэ хоёр онцгой өнгийг бүтээхдээ Huawei байгалийн өнгө будгаар хөглөгджээ. Morpho Aurora өнгийг гарган авахдаа загвар зохион бүтээгчид Morpho эрвээхэйгээс, Pearl White өнгийг хясаанаас гарах солонгорсон туяанаас санаа аван гаргасан билээ.

 

Өнөөдрийн байдлаар Huawei P20 Pro болон Huawei P20 гар утаснууд дэлхий даяар 10 сая ширхэг борлуулагдаад байна. Энэ нь дэлхий нийтийн зүгээс Huawei брэнд болон тус компанийн P20 цувралдаа зориулан бүтээсэн өндөр чанартай зургийн инновацийн технологид ихээхэн итгэл найдвар үзүүлж байгаагийн илрэл юм. 

 

Huawei Consumer Business Group-ийн Хэвлэл мэдээллийн ажилтантай холбогдох:

 

Иван Глущенко

Ахлах PR менежер

SPN Communications Агентлаг

+7 705 212 25 53

i.gluschenko@spncomms.com

Shuud.mn
Сонин хачин