"Би 31 жил багшилж байна. Миний үндсэн цалин 608 мянган төгрөг"
2018-09-10

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэээгүй тул есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 130 сургууль, 15 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгджээ. Харин Сүхбаатарын талбайд өрнөж буй өнөөдрийн /2018.09.10/ суултад 10 мянга гаруй багш, ажилчин оролцож буй юм байна.  

 

Эхний ээлжинд 35 тэрбум төгрөг шийдээд өг

 

Гэрэл зургийг MPA.mn

 

МҮЭХ-ны боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ж.Батзориг “Эхний ээлжинд цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа 70 мянган багшийн цалинг нэмэгдүүлэхд 35 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг энэ жилийн үлдэж байгаа саруудад хуваах юм бол сард ойролцоогоор найм орчим тэрбум төгрөг багш нарын цалинд зарцуулах тооцоолол байна. Ийм хэмжээний мөнгийг Засгийн газраас шийдэж өгөх бүрэн бололцоо байгаа. Улсын төсвийн орлого их наядаар давж биелж байгаа. Зардал 700-800 тэрбум төгрөгөөр буурч байгаа. Тэгэхээр хэмнэж болох зардлыг хэмнээд шийдчих боломж байна гэдгийг сангийн сайд өөрөө хэлсэн. Тэгэх юм бол 35 тэрбум төгрөгийг хэмнэх боломж Засгийн газарт бүрэн байна. Боловсролын салбарт нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олгох 22 тэрбум төгрөг төсөвт тусгагдчихсан байсан. Улс 35 тэрбум төгрөгийнхөө 15 тэрбумыг эргээд нийгмийн даатгалын шимтгэл, татвар хэлбэрээр буцаагаад авчихна. Тэгэхээр үндсэндээ 20 орчим тэрбум төгрөг л Засгийн газраас нэмж гарна. Тийм учраас боловсролын салбарын тулгамдаад байгаа асуудлыг шийдэж, асуудалд бодитой хандахыг хүсч байна. Эхний ээлжинд 35 тэрбум төгрөг шийдээд өг. Тэгвэл ажил хаялтаа зогсооё” гэв.

 

Хамгийн өндөр цалин авч байгаа багш 608 мянган төгрөг авдаг бол шинэ багш 500 мянган төгрөгийн цалинтай аж. Багш нар нэг удаагийн урамшуулал, тэтгэмж зэргийг авахаа болиод есдүгээр сарын 1-нээс нэмсэн байгаа цалин дээрээ дахиад 7-10 хувийг нэмэхийг л хүсч байгаа гэдгээ хэлж байлаа. Суултад оролцож буй БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн багш Б.Бурмаатай цөөн хором ярилцлаа.

 

Монголын багш нар эдийн засгийн хувьд ядуу ч оюун санааны хувьд БАЯН

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Та ажил хаялтад хэзээнээс нэгдсэн бэ? Танай цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаа зогсчихсон уу?

 

-Манай цэцэрлэгийн бүх үйл ажиллагаа зогссон байгаа. Би ажил хаялтад есдүгээр сарын 6-наас нэгдсэн. Үүнд нэгдэхийн тулд үйлдвэрчний эвлэлийн хурлаа наймдугаар сарын 29-нд хийж, албан ёсоор мэдэгдлээ өгсөн. Улмаар есдүгээр сарын 6-наас нэгдээд байна.

 

-Таны хувьд өнөөдөр ямар хүсэл, зорилготой энд сууж байна вэ?

 

-Хамгийн их ачаалалтай ажилладаг цэцэрлэгийн, бага ангийн багшийн цалинг нэмээч. Бид өнөөдөр 70 гаруй хүүхэдтэй ажилладаг. Өдөрт 64 хүүхэдтэй ажиллаж байгаа багш нар байна. Шинээр төгсөж ирж байгаа багш нарын цалин маш бага, нэмэгдэл цалин урамшуулал огт авдаггүй. Тэгэхээр боловсролын салбарт яаж чадвартай, мэргэжилтэн орж ирж ажиллах, тогтож үлдэх юм бэ. Бидний өнөөдрийн тэмцэл зөвхөн цэцэрлэгийн багшийн цалинг нэмээч гээд байгаа шаардлага биш. Монгол Улсын, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, үнэ цэнийг дээшлүүлээч гэдэг шаардлага давхар явж байгаа. Багш нар өнөөдөр ингэж тэмцэж байж үр дүнд хүрнэ үү гэхээс өөр бусад салбарынхан ажл хаялт зарлаад УИХ, Засгийн газар хүлээж авахгүй. Өнөөдөр Монголын багш нар эдийн засгийн хувьд ядуу байгаа ч оюун санааны хувьд бид ядууралд ороогүй. Бид маш олон жил хүлцэнгүй ажиллаж ирсэн. Одоо боллоо.

 

-Та боловсролын салбарт хичнээн жил ажиллаж байна вэ? Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

 

-Би боловсролын салбарт 22 жил ажиллаж байна. Миний цалин 577,800 төгрөг. Олон жил ажилласан, илүү цагийн, ур чадвар, зэргийн нэмэгдэл орж ирнэ. Гэтэл үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардаад байгаа утга учир юу вэ гэвэл үр дүн, ур чадварын мөнгө гээд Засгийн газраас тавьж өгдөг. Тэрийгээ 60 эсвэл 45 хувь гээд заагаад өгчихдөг. Би хэзээ ч энэ хувь хэмжээгээр нэмэгдэл авч үзээгүй. Учир нь дүүргийн санхүүгийн хэлтэст маш их эрх мэдэл бүхий хүмүүс ажилладаг. Байгаа мөнгө нь энэ. Үүнийг авбал ав гэдэг. Тэр нь ердөө 10 хувь байх жишээтэй. Зарим багш нарт бүр мөнгө олддог ч үгүй. Олон жил ажиллаж байгаа мэргэжлийн ур чадвартай би л гэхэд 10-хан хувийн урамшуулал авах үе олон. Тийм учраас бид цалингаас гадна орж ирж байгаа орлогыг тогтвортой гэж үзэхгүй байна. Тиймээс үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг л шаардаж байгаа юм. Цалингаас гадна урамшууллыг Монголын багш нарын тодорхой хэсэг нь авна уу гэхээс нийтээрээ авч чадахгүй. Ялангуяа залуучуудад “юм” олдохгүй.

 

-Есдүгээр сарын 1-нээс багш нарын цалинг найм болон түүнээс дээш хувиар нэмсэн. Гэвч энэ нэмэгдлийг хангалтгүй гэж үзсэн. Энэ нэмэгдлийн талаар бодитой тоо хэлэхгүй юу?

 

-Цэцэрлэгийн багш, бага ангийн багш нарын цалинг 12.4 хувиар нэмэгдүүллээ гээд байх юм. Энэ буруу ташаа мэдээлэл. Миний цалин найман хувиар л нэмэгдсэн. Энэ нэмэгдлээс эргүүлээд би Улсад татвар, шимтгэлээ төлөхөд миний цалин дээр 10 гаруй мянгахан төгрөг л нэмэгдэж байгаа юм. Бодит байдал ийм л байна. Үндсэн цалинг минь нэмсэн тохиолдолд миний цалингаар хэн ч тоглох эрх байгүй. Бусад урамшуулал, нэмэгдэл дээр санхүүгийн байгууллагууд оролцож,“тоглолт” хийж, хасаад явах эрхтэй байна. Тийм учраас л үндсэн цалингаа нэмэгдүүлмээр байна.

 

-Цэцэрлэгийн багшийн ажлын байрны нөхцөл хүнд гэдэг. Та хичнээн хүүхэдтэй ажилладаг вэ?           

                                                        

-Би есдүгээр сарын 1-наас хойш гурав хоногт 50-51 хүүхэд авсан. Эдгээр хүүхдээ би өглөө хүлээж авна. Хүүхдүүд маань өглөөний цайгаа ууна. Дараа нь би 51 хүүхдийнхээ аягыг угааж ариутгана. Энэ бол багшийн хийх хөдөлмөр. Өглөөний хоолны ширээ засахад би нэгдүгээр хоолны таваг, цайны аягаа, халбагаа тавина. Дараа нь 100 гаруй аяга тавгаа угаана. Дараа нь хүүхдээ хөгжүүлэх ажилдаа орох ёстой. Гэтэл энэ аяга, тавгыг угааж байтал хүүхэд хөгжүүлэх сургалтын 20 гаруй минут дуусчихаад байна. Хүүхдийг хөгжүүлэх ёстой гээд өнөөдөр надаас шаардаад байдаг. Гэтэл ариун цэвэр, эрүүл ахуйн талыг би хангах ёстой байдаг. Багш юу хийх ёстой, яах ёстой гэдэг ийм л асуудал тулгараад байна. Тэгэхээр ачаалалтай ажиллаж байгаа бидний нөхцөл байдлыг бодитоор үнэлэх ёстой. Гэхдээ би өнөөдөр энэ тэмцлийг хүсээгүй. Өнөөдөр би хүүхдүүдээ хараад, ажлаа хиймээр л байна. Гэвч миний орчин, нөхцөл бүрдэхгүй байна шүү дээ. Аяга тавгаа угааж байгаа багш хэзээ нь хүүхдүүдээ хөгжүүлэх вэ.

 

Олон түмнийхээ хүүхдийг бодоод ажилдаа ороход бэлэн байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

СХД-ийн есдүгээр сургуулийн химийн багш, боловсролын соёл шинжлэх ухааны үйлдвэрчний ажилт хаялтын зохион байгуулалтын гишүүн Д.Наранчимэд “Засгийн газраас 24.3 тэрбум төгрөг нэмээд өгчихвөл энэ удаад бид төр засгаа, олон түмнийхээ хүүхдийг бодоод ажилдаа ороход бэлэн байна гэдэг дүгнэлтийг Засгийн газарт гаргаж өгсөн. Гэтэл төр, засаг өнөөдрийг хүртэл нэг ч үг дугараагүй, хариу бичиг ирүүлээгүй тул өнөөдөр ажил хаясан сургуулийн багш нар суулт хийж байна. Би Улсад 31 жил багшилж байна. Миний үндсэн цалин 608 мянган төгрөг байсан. Сая Засгийн газрын 263 264 дүгээр тогтоолоор би 49 мянган төгрөг нэмүүлсэн гэсэн үг. Энэ нэмэгдэл яасан гэхээр бид 2017 онд Засгийн газартай хийсэн тогтолцоогоор энэ хоёрдугаар улирал авах ёстой байсан 300 мянган төгрөгөө 2018 онд 150 мянган төгрөг болгож авахаар Засгийн газар бидэнд тогтоол өгчихөөд байна. Тэгэхээр гаргасан шийдвэрээсээ Засгийн газар буцаад байгаа учраас бид цалингаа нэмэгдүүлэх асуудлыг тавьж байна” гэлээ.

 

Багш нарын цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж буй суулт цаашид өдөр болгон үргэлжлэх аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мэдрэл муутай мангар хүн бас сэтгэгдэлээ үлдээгээд байгаамуу. Хөөрхий дөө.
2018-09-13
эх:
Багш нар эмэгтэйчүүдийн арми тул цементэн талбай дээр жирэмсэн, хагалгаанас гараад удаагүй, төрсний дараах амралтаа эдлээд орсон... Монголын мянга мянган эхчүүд ингэж аргаа барж төрд шургалсан мангасуудын мөлжлөгийг тайван замар эсэргүүцэн суулт хийж байна. Ард түмэн минь багш нараа олигтойхон дэмжээд өгөөрэй. Таны хүүхдийн ирээдүйн төлөө,Монгол улсын хөгжлийн төлөө
2018-09-11
ih l bilegjuu suult jagsaal bn tsaanaasaa uls turiin zorilgotoi sanhuujuulj baigaa yum bidhuu
2018-09-11
Mugi:
Bi amerikt taxind yavdag. Udurt $200 oldog . Ug ni angli helnii bagsh. Iim bolohor Mongold butsah husehgui bna Ghde l muu ijii aav 2 min
2018-09-11
Ээж багш:
Энэ одоо бодитоор сэтгэхээ больцон хүмүүс их юмаа хөдөө орон нутагийн нэмэгдэл гэж авдаг гэсэн хамгийн өндөр цалинтай багш 650000 авна даа
2018-09-11
Зочин:
40-50 хүүхдүүд хүлээж аваад хагас цаг юм заах гээд үзвэл чи ч нусаа хацартаа наана даа хүний хөдөлмөрийг хийж үзээгүй юмнууд ч яаж ойлгох вэ дээ харин боломжиндоо тааруулаад сайн заагаад бгаа шүү
2018-09-11
зочин:
нам нам мал болохоор чинь чамд намаас өөр юм сэтгэх чадвар байхгүй байгаан намаа дагаад гуйлгачин бай
2018-09-10
Мэдэхгүй зүйлээ битгий бур
2018-09-10
Чулуун:
Багш нарын түмэн зөв. 5-7 жил цалин огт нэмэгдээгүй. . Ам.долларын ханш 1400 төгрөгөөс 2500 төгрөг болсон. Хүнсний барааны үнэ 5-7 жил хэд дахин нэмэгдсэн. Багш нарын цалинг нэмэх нь зүйд нийцэнэ. Цалин нэмэхгүй байх нь улс төрийн луйвар. Харин шаталж нэмэхгүй бол улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгө хүрэхгүй.
2018-09-10
зочин:
Гурван өндөрлөг манайд ихдээд байна. Билэгдлийн гэх нэг өндөрлөгийн орон тоог хасвал мөн ч их мөнгө хэмнэгдэнэ дээ. Баахан хэрэгт хэрэггүй гадаад дотоод томилолт, бүтэн бүхэл аппарат, зөвлөх, туслах,унаа г.м. бөөн зардал.
2018-09-10
Demiji bga shyy ... muusain uls turchid terbum terbumaar idej hulgailj bga sh dee ...
2018-09-10
АНам:
Ямар нам мөнгө гаргаж малгай авч өгсөн юм бол. Цэнхэр өнгөтэй юмаа
2018-09-10
зочин:
нам нам мал болохоор чинь чамд намаас өөр юм сэтгэх чадвар байхгүй байгаан намаа дагаад гуйлгачин бай
Зочин:
Олон эмэгтэйчүүдийг хүйтэнд цементэн дээр суулгаж болохгүй. МҮХолбоо хэдэн сандал тавиад, гэр бариад өгчихгүй? Нэгэнт ажил хаялт хийж байгаа юм чинь талбай дээр суусан хүний тоо үр дүнд нөлөөлөх үү?
2018-09-10
Олон эмэгтэйчүүдийг хүйтэнд цемент дээр суулгаад байхдаа яахав? Энэ МҮХолбоо ядаж хэдэн сандал тавьчихгүй, гэр бариад өгчихгүй? Нэгэнт ажил хаялт хийж байгаа болохоор чухам талбайд хэдэн хүн суусан нь үр дүнд нөлөөлөхгүй биз дээ.
2018-09-10
6969:
1.СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ЕБС НЭГ ЭЭЛЖИНД ХИЧЭЭЛЛЭДЭГ БОЛЖ АРДЫН ХҮҮХЭД СУРАХ ЭРХЭЭР ХАНГАГДАХ 2.САЙН БАГШ НАРЫГ БАЯЧУУДЫН ХҮҮХДИЙГ АВДАГ ХУВИЙН СУРГУУЛИУД байр өндөр цалин амлаж ЕБС ээс түүж авдгаа зогсоох 3 Хамгийн сурлага сайтай сурагч багш мэргэжлийг сонгодог болгохын тулд багшийн цалин бусад мэргэжлээс хамгийн өндөр цалинтай болгох 4.Ингэснээр үр дүнд нь улс хөгжинө
2018-09-10
111:
ТӨР ХУДЛАА ИХ ЯРЬСААР ХҮНИЙ ИТГЭЛИЙГ УЛАМ Л АЛДСААР НЭЛЭЭД ШИРҮҮН ТЭМЦЭЛД ХҮРНЭ ТАЙВАН ЗАМААР ОГТ ШИЙДЭГДЭХГҮЙ НЬ БОЛОЛТОЙ
2018-09-10
111:
Анх 300 мянган төгрөг өгье л гэсэн авахгүй л гэсэн Өгсөн Одоо 300 мянгаа авъя гэдгийн төлөөх тэмцэл болж байдаг Төр засаг нь хулхидаад хуураад 8-12,3 хувь Энэ нь хэдхэн сарын нэмэгдэл Цааш нь имфляциар гээд байгаа Энэ хэдхэн хувийг нэмэх гэж голоо цохьсон төр имфляци 20 хувь болоход нэмж чадах уу ХУдллаа имфляци 0 болсон гэх байлгүй
2018-09-10
Чанаргүй, хөгшин багш нар, мэдлэггүй сэтгэлгүй, биеэ үнэлэгч залуу багш нар зайлбал таарна
2018-09-10
Мэдрэл муутай мангар хүн бас сэтгэгдэлээ үлдээгээд байгаамуу. Хөөрхий дөө.
Мэдэхгүй зүйлээ битгий бур
БАГШ НАРЫГ 100% ДЭМЖИЖ БАЙНА. ТУУШТАЙ ТЭМЦЭЭРЭЙ
2018-09-10
Төрд мөнгө байхгүй гээд байхад:
Тэгээд цалинг нь чи тавих юм уу
2018-09-10
иргэн:
Тэгээд түмний хүүхдэд иэн хичээл заах юм, чи ч яахав хүүхэдгүй хүн байж
2018-09-10
иргэн:
Цалин чинь бага санагдаад байвал гараад өөр илүү өндөр цалинтай ажил олоод хийж болно гэж энэ тархины тураалтануудад ойлгуулаад өгөх хүн Монгол байна уу? Одоогийн нийгэмд энэ чөлөөтэй.
2018-09-10
иргэн:
Тэгээд түмний хүүхдэд иэн хичээл заах юм, чи ч яахав хүүхэдгүй хүн байж
Ахмад багоид:
Өрөвдмөөр ч юм даа. 18 тайдаа дунд сургууль, 22 настайдаа дээд сургууль төгссөн бол 33 жил ажиллаад тэтгэвэрт гарах юм байна. Дахин 2 жил гүрийвэл нас болох нээ. Төрд гомдож суухад ч хэцүү л байна. Төр нь мөнгөтэй байсан бол цалин нэмэх л байсан байх. Даанч идэх завшихаас өөрийг мэддэггүй Жонхуу Ерөнхийлөгч, юу хийхээ мэддэггүй Топор Ерөнхий сайд, газар худалдахаас өөрийг мэддэггүй М.Энхболд нараар удирдуулсан энэ эх орон ядарч байнаа
2018-09-10
Ахмад багш:
Бид гармаар байвч нас 55 биш 3 сар тутмаар нэмэгдээд тэтгэвэрт гарах болзлоо хангахгүй байна. Бүрэн тэтгэврийн эрх үүсэх насыг 50 болгочихвол гол ачааг үүрч яваа "алтан үеийн багш нар" чинь зайгаа тавиад л өгье. Бид ч бас хүн шиг амьдарч үзэхгүй яваадаа гутарч байна, төрдөө үгээ хэлээд сонсох чихгүй,хайрлах сэтгэлгүй болжээ. Гутамшиг.
2018-09-10
Ахмад багоид:
Өрөвдмөөр ч юм даа. 18 тайдаа дунд сургууль, 22 настайдаа дээд сургууль төгссөн бол 33 жил ажиллаад тэтгэвэрт гарах юм байна. Дахин 2 жил гүрийвэл нас болох нээ. Төрд гомдож суухад ч хэцүү л байна. Төр нь мөнгөтэй байсан бол цалин нэмэх л байсан байх. Даанч идэх завшихаас өөрийг мэддэггүй Жонхуу Ерөнхийлөгч, юу хийхээ мэддэггүй Топор Ерөнхий сайд, газар худалдахаас өөрийг мэддэггүй М.Энхболд нараар удирдуулсан энэ эх орон ядарч байнаа
Зөвлөгөө:
31 жил ажиллачихаад одоо тэтгэвэртээ гарчих аа. Ажил хийж чадахгүй байгаа залуучууд олон байгаа
2018-09-10
багш:
5 жилийн нэмэгдлийг хѳдѳѳ орон нутагт л ѳгдѳг. Нийслэлийн багш нарт ѳгдѳггүй юм. 50-55 хүүхэдтэй анги ховор ихэнхи нь 60с дээш байгаа. Мѳн мэргэжлийн хяналтын шаардлагаар шал болон ариун цэврийн ѳрѳѳ угаадаг туслах багш хүүхдийн аяга тавганд хүрч болохгүй гэсэн заавраар бүлгийн багш нар аяга тавгаа угаадаг юм шүү. Мэдээлэл зѳв авах хүсэлтэй бол цэцэрлэгийн багш нартай уулзаарай
2018-09-10
Зочин:
Сургууль цэцэрлэгээ олшруулж нэг багшид ноогдох хүүхдийн тоог цөөлөх ажил хийгээч тэгвэл сайн багш олширч хүүхдийн сургалт хүмүүжил сайжрах байх энэ талаар багш нар маань төр засагт шаардлага тавивал эцэг эхчүүд та нарыг дэмжих байх
2018-09-10
Төрд мөнгө байхгүй гээд байхад:
Тэгээд цалинг нь чи тавих юм уу
Ээж:
Нэг ангид 40-50 хүүхэд байдаг сүүлийн үед хүүхэд олон гэдгээр шалтаглан юун хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах нэг жижигхэн өрөөнд хүүхдүүдээ тоглуулж бужигнуулж байгаад л тараадаг болсон багш нар минь үнэн юмаа ярь
2018-09-10
Зочин:
40-50 хүүхдүүд хүлээж аваад хагас цаг юм заах гээд үзвэл чи ч нусаа хацартаа наана даа хүний хөдөлмөрийг хийж үзээгүй юмнууд ч яаж ойлгох вэ дээ харин боломжиндоо тааруулаад сайн заагаад бгаа шүү
Ээж:
Цэцэрлэгийн нэг ангид 2 багш ажилладаг туслах багш нь бүх цэвэрлэгээ үйлчилгээний ажилаа хийдэг багш хүүхэд хөгжүүлэх ажилаа хийдэг шүү дээ багш нар 5 жил тутамд тогтвортой ажилласны 2-3 сая төгрөг авдаг шүү дээ
2018-09-10
Ээж багш:
Энэ одоо бодитоор сэтгэхээ больцон хүмүүс их юмаа хөдөө орон нутагийн нэмэгдэл гэж авдаг гэсэн хамгийн өндөр цалинтай багш 650000 авна даа
багш:
5 жилийн нэмэгдлийг хѳдѳѳ орон нутагт л ѳгдѳг. Нийслэлийн багш нарт ѳгдѳггүй юм. 50-55 хүүхэдтэй анги ховор ихэнхи нь 60с дээш байгаа. Мѳн мэргэжлийн хяналтын шаардлагаар шал болон ариун цэврийн ѳрѳѳ угаадаг туслах багш хүүхдийн аяга тавганд хүрч болохгүй гэсэн заавраар бүлгийн багш нар аяга тавгаа угаадаг юм шүү. Мэдээлэл зѳв авах хүсэлтэй бол цэцэрлэгийн багш нартай уулзаарай
дэмжиж байна
2018-09-10
mongol:
Zasgiin gazar tsalin nemj cadahgui tedend urelgen tusuv l bii. Ih hurliig taraaj dahin songuuli yavuulvbal arai deer humuus garc magadgui.
2018-09-10
Зочин:
Төрд сууж буй эрхмүүд үр хүүхэдийнхээ ирээдүй төлөө тусгай хангамжаасаа татгалзах ёстой.УИХ ийн гишүүд гэхэд зөвхөн гар утасныхаа төлбөрт 30 тэрбум төгрөг төсөвлөдөг гэсэн бөгөөд бусад гадаад дотоод,унаа,хоол хүнс болон бусад зардлыг оруулбал хэдэн зуугаар тоологдох тэрбум болно.
2018-09-10
Zasgiin gazriig ogtsruulah heregtei ene zasag tsalin nemj chadahgui husehgui bna. Chaddag aaviin huu ni Eronhii said boloh yostoi
2018-09-10
Иргэн:
350 мянгыг зүгээр сууж байгаад авч байна болооо юм биш үү. Энэ улс оронд өөр боломж байхгүй байхад.
2018-09-10
Дулмаа:
1.600 000 арай дэндэнэ ээ,юмний үнэ өсөхөөр яах болж байна.Бусад давтлага аа үнэтэй өгдөг байж,Даварсан байна.
2018-09-10
дэмжиж байгаа шүү. Тууштай байгаарай. Миний ээж 28 жил багш байсан. Одоо тэтгэвэрт 350,0 төгрөг авдаг. Үнэхээр өрөвдмөөр
2018-09-10
Иргэн:
350 мянгыг зүгээр сууж байгаад авч байна болооо юм биш үү. Энэ улс оронд өөр боломж байхгүй байхад.