Улаанбаатар
Зам тээврийн ослын улмаас нэг хүн амь насаа алджээ
10 өдөр

 

 

БЗД-ийн 20 дугаар хороо, Баянмонгол хороолол-Дүнжингаравын урд замд зам тээврийн ноцтой осол /2018.09.10/ гарч нэг хүн амь насаа алджээ.

 

Тодруулбал “Портер” маркийн автомашин, том оврын автомашинтай мөргөлдсөн ослын улмаас “Портер” автомашины жолооч газар дээрээ нас баржээ. Том  оврын автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа аж.

 

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нь замын нөхцөлд хурдаа зөв тохируулж явах, стандартын шаардлага хангахуйц  хамгаалалтын малгай, хамгаалалтын бүс, хүүхдэд зориулалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, ялангуяа буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангах, зөв тооцоолж оролцохыг анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин