“Түмэн наст конкерит” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо
2018-09-10

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын байцаагч нар тус хорооны нутаг дэвсгэрт бетон зуурмагийн үйлдвэрлэл явуулж буй “Түмэн наст конкерит” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

 

 

Шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгүүлээгүй, тусгай зөвшөөрөлийн хугацаа дууссан, газар эзэмших эрхийн хугацаа дууссан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Тиймээс зөрчлийн хэрэг нээж, тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон, цахилгааныг хязргаарлах арга хэмжээг авчээ. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин