Молдовын Ерөнхийлөгчийн машиныг мөргөжээ
2018-09-11

Молдовын Ерөнхийлөгч Игорь Додон авто осолд орсон талаар “www.euronews.com” сайт мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгчийн хамгаалалтын цуваа ачааны машинтай мөргөлдсөн байна. Уг үйл явдлын улмаас Ерөнхийлөгч яаралтай эмнэлэгт хүргэгдсэн талаар хэвлэлийн албанаас нь уламжилжээ.

 

“Түүний биеийн байдал сайн. Харин Ерөнхийлөгчийн ээжийнх нь биеийн байдал тааруухан байна” хэмээв.

 

Ерөнхийлөгч Додон нийслэл Кишинёв хотноо Унген хотноо очиж, иргэдтэй уулзах гэж байхдаа ийнхүү осолдсон байна.

 

Цагаан өнгийн ачааны машин урсгал сөрж, Ерөнхийлөгчийн сууж явсан машиныг мөргөсөн аж.

 

Ерөнхийлөгчийн Тамгийн газар өнөөдөр дээрх ослын үеэр машины хняналтын камерын бичлэгийг ил болгов.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин