Ким Чен Ун амлалтаа биелүүлж, цөмийн зэвсэггүй парад хийлээ
2018-09-11

Хойд Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойд зориулан нийслэл Пхеньян хотноо өчигдөр цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдсан билээ.

 

 

Энэхүү парадад  10, 000 цэргийн албан хаагчид оролцсон гэнэ.

 

Удирдагч Ким Чен Ун нээлтийн ёслолд зориулан үг хэлээгүй боловч хүндэт зочдынхоо хамтаар парадыг үзэн сонирхов.

 

 

Хойд Солонгосын гол холбоотон болох ОХУ-ыг төлөөлөн Холбооны зөвлөлийн тэргүүн Валентин Матвиенко, БНХАУ-ыг төлөөлөн Ши Жиньпиний тусгай элч Ли Жаньшу  нар оролцжээ.

 

Тэд гар гараасаа барилцан, хойдчуудад баяр хүргэсэн аж.

 

 

Тэрбээр өнгөрөгч зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай биечлэн уулзсан. Уг уулзалтын үеэр Ким Чен Ун цөмийн зэвсгээс татгалзахаа амласан юм.

 

Өчигдөр болсон цэргийн парадын үеэр цөмийн зэвсэггүй парад зохион байгуулжээ. Энэ нь АНУ-д өгсөн амлалтын нэгээхэн хэсэг гэж ажиглачид үзэж байна.  Парадын үеэр цөмийн зэвсэг болон пуужинг олонд сонирхуулсан бол АНУ-ын дургүйцлийг хүргэх нь тодорхой байлаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин