Түгжрэлийг бууруулах гарц байна уу
2018-09-11

Замын түгжрэлээс өмнө ажилдаа цагтаа очих нь нийслэлчүүдийн асуудал болоод байна. Өглөөний сэрүүлэгний дуунаар бус түгжрэл эхлэхээс урьтаж ажилдаа очихоор нийслэлчүүд яаран босч, өглөөг угтах боллоо.  Түгжрэлээс болж хагас цаг бус 1-2 цагаар хоцорч, нийтийн тээвэр, таксинаасаа замын дунд бууж, дамжин суусаар өглөөг эхлүүлж байгаа нь өнөөдрийн нийслэлчүүд бидний бодит төрх.  

 

Уг нь манай улс эдүгээ “иргэн баян бол улс баян” гэсэн лоозонг урдаа барьж, ардчилсан нийгэмд шилжээд 30 шахам жил болох гэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч амны уншлага болтлоо ярьдаг.  Гэвч нийслэлчүүдийн эхлэх шинэ өглөөнөөсөө эхэлж зөрчигдөн, түгжирсээр эхэлдэг.

 

Улсын хүн амын тал хувь  нь нийслэлд хотдоо оршин суудаг, орж гардаг гэсэн  тоо баримт  бий.  Хүн ам нь нийслэлдээ төвлөрсний сөрөг үр дагавар нэг нь  түгжрэл  бол эерэг тал нь хүрээгээ тэлсэн хөгжил баймаар.

 

Түгжрэл ярихаар ачаалал их, нийслэл Улаанбаатарыг анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн гээд  мэргэжилтнээсээ эхлээд аль ч үеийн хотын хийгээд төр, засгийн удирдлагууд тэртээ XX зууны  социалт нийгмийн үеийн 70-аад оныг жишээлэн ярьж эхэлдэг.  Тэгвэл өнөөдөр анх тооцоолсон хүн амын тооны адил автомашин Улаанбаатар хотод сүлжилдэж, энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа байна.  Улирлын онцлогоос шалтгаалж, хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрсэн байна. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэлжээ.  Тухайлахад, Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Мөн Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.

 

Нийслэлийн хөгжлийн  бодлогыг баталсан ч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлээгүй ирсний үр дүн өнөөдөр түгжрэлээр үргэлжилж байгаа.  Ер нь төвлөрлийг сааруулахгүйгээр түгжрэл арилахгүй гэж хэн хүнгүй ярьдаг.  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн төсөлд нийслэлийг тойрсон дагуул хотууд байгуулахаар тусгасан. Мөн Ерөнхийлөгчийн санаачлагаар Төв аймгийн Сэргэлэн суманд “Майдар хот” байгуулах төсөл  ч яригдаж байна.  Түүнчлэн  “Хөгжлийн алтан гурвалжин” санаачлагын хүрээнд таван аймаг, нийслэл хотын удирдлагууд санамж бичиг байгуулж,  Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах үүднээс хүн ам зүй үйлдвэрлэл, боловсрол нийгмийн байгууламжийн хувьд хэрхэн хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэсэн. Гэвч энэ бүхэн одоогоор цаасан дээрх зураглалаас хэтрэхгүй байгаа. Энэ бүхнээс хамгийн ойрын хугацаанд хэрэгжих магадлалтай нь нийслэлийн төр, захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх ажил. Гэхдээ тэнд нийслэлийн шинэ төр, захиргааны барилга баригдаж дуусвал 33 агентлаг, 3500 албан хаагчид Яармаг руу ажилдаа явснаар хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа. Өнөөдрийн тухайд Яармаг дахь нийслэлийн барилгын ажил шав  тавьсан төдий л эхлэлтэй байгаа гэсэн. 

 

Нийслэлийн хотын түгжрэлийг багасгаж, төвлөрлийг сааруулах, дагуул хотуудаар хүрээгээ тэлэх төлөвлөгөө цаасан дээр буулгасан огноогоор бус ажлын үр дүнгээр илэрхийлэгдэнэ.  Ямартай ч өнөө маргаашдаа бус урт хугацааны  зорилтот төлөвлөгөөгөөр шийдэгдэх асуудал.

 

Өнөөдрийн тухайд зам засвар,өргөтгөлийн ажлын хүрээнд зарим уулзваруудыг хаахаар шийдвэрлэсэн байна лээ. Тиймээс  энэ онд байтугай ирэх жилдээ ч бид түгжрэлтэй эвлэрэхээс өөр гарцгүй болоод байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Жолоочийн хариуцлагыг нэм торгуулиа нэм уулзвар болгоныг камержуул, жолооны курсыг эрэмбэл, замын цоорхойгоо хурдан зас, нийтийн унааг соёлжуулах, явган хүний замыг аюулгүй алхах боломжийг нээ ус тогтсон хогтой шороотой хальтиргаатай байхад хэн алхах вэ
2018-09-12
замаа хурдан зас гүүрээ хурдан нээ
2018-09-12
ГАРЦ байнаааа:
Машины Татварыг 1- 2 сая болгох. 1 айл нэг машин . Хотод 2 машинтай айлыг 2 сая тогрог нэмж татвар авах. Хотын замын хажуу бух зогсоол толботэй болгох.. Хуухдийн паркын хогтой зэрлэг. Ургасан том талбайг манины зогсоол зам болгох сайхан ГАРЦ байнааа
2018-09-11
Татвар:
1 айл 1 машинтай байх 2 дохь машины татварыг жилын 1-2 сая болго. Хотын замын хажуугий бух зогсоолыг ондор толбортэй болго. Машины татварыг Жижиг суудлын тэрэг жилд 1 сая толдог байх . Жипнуудыг 2 сая толдог байх. Ингэж олон улсын татварт дохуулж байж нийтийн тээвэр такси явна.Лондон парис барууны оронд тэгж татвар. , ондор ТОРГУУЛИАР л тугжирэлийг хязгаарладаг юм . Оор гарц хаана ч байхгуй. Татвар.!!!!!! Торгуул !!! Толбор ,, Энэ 3 иар л шийдвэрлэж нийтийн тээвэр таксигааа хогжуулдэг,,,, ухамсар . Гуйлга цагдаагийн хучээр дорой сэтэхуйтэй хумуус тугжирсээр л бнаа. Хурдан Зоригтой ЗОРИГТОЙ ЗОРИГТОЙ ШИЙД
2018-09-11
Машины ТАТВАР хэт бага бнаа:
Европ солонгос болон бусад оронд Машины жилийн ТАтвар 1000-2500 доллар туунээс дээш байна. Монголд 20- 40 доллар. Татвараар машиныг хязгаарлаж бна. Бас хотын доторхи бух зогсоол ондор толбортэй. Замын хажуугын зогсоолыг бас толбортэй болго. Тэгж байж хотод машиныг багасгаад Нийтийн тээвэр нь чолоотэй явуулдаг юм. Нэг айл 2 машинтай бол ондор татвар толдог. Зоригтой шийдвэр гаргаасай
2018-09-11
sumgvi baagii:
Sumtai sumiin ulsiig sum ruu ni butsaa eswel sapporogoos tsaash baruun tiish zvvn 4zamaas zvvn tiish ulaan gerelgvi shuud ursaj bx estoi yawgan gartsgvigeer
2018-09-11
хотоо тэлээд нийтийн тээврээ сайжруулаад үзэхгүй юу да
2018-09-11
Их сургууль төгсөөд таксины жолооч.Сурч байхдаа болдыг шүтэх хошин шог үзэх гэх мэтээр мангуу тэнэгийн туйл болж төлөвших гэх мэтээс малчин ардын хүүхдүүдийг хол байлгадаг бол түгжрэл арилна.
2018-09-11
Ха ха:
ЯДУУЧУУДЫГ ХОТООС ХӨӨЖ ГАРГААД, ЯМБИЙ АКЦЕНТУУДЫГ НЬ ХОГОНД АЧУУЛАХ гээд нэг газар бичсэн байна лээ
2018-09-11
би:
хэдэн хүн алаад түгжирлээс салдаг бол сайхан л байна. дороо л хэрэгжүүлээд түгжрэлгүй болоё. Гэтэл яав нийслэлчүүд, намчууд та нар бүр ЕРӨНХИЙЛӨГЧ болгох гээд зүтгүүлээ биздээ ээн.
2018-09-11
Маш амархан . Танайх дээр нийтэлсэн л байсан шүү дээ. Дүрэм зөрчигчидийг хөдөлгөөнд оролцохыг нь дүрэм зөрчсөн байдлаар нь хориглох хэрэгтэй. Архи уусан бол 2 жил, мөргөлдсөн бол 1 жил, давхар эргэх, цагаан шугам давсан бол сар ч гэх юмуу. Гэхдээ шийтгэгдсэн этгээд замын хөдөлгөөнд оролцож бна уу үгүй юу гэдгийг маш сайн хянаж байх үүднээс хөдөлгөөнд оролцож бвал шийтгэлийг 3 нугалж шийтгэх хэрэгтэй. Маш их мөнгө торгужль орж ирэх учир тусгай баг гаргаж орон тоог шийдчихнэ.
2018-09-11
Ганаа:
Хамгийн түрүүнд газрын наймаачин М.Энхболд болон түүний гар хөл болсон нөхдүүдийг ард түмний өмнө шүүж, бүх хөрөнгийг нь хурааж, шоронд хийж, хураасан хөрөнгөөр нь дараагийн ажилаа хийх хэрэгтэй.
2018-09-11
би:
хэдэн хүн алаад түгжирлээс салдаг бол сайхан л байна. дороо л хэрэгжүүлээд түгжрэлгүй болоё. Гэтэл яав нийслэлчүүд, намчууд та нар бүр ЕРӨНХИЙЛӨГЧ болгох гээд зүтгүүлээ биздээ ээн.
Zochin:
Hotiin zuun baruun taliig holboson hurdnii zam tavichihval arai deer bolno Doo
2018-09-11
Давхар гүүрэн зам, давхар зогсоолууд олныг барих. Тэгээд s-bahn, u-bahn-тай болох хэрэгтэй. Дээгүүр, доогуур метротой гэсэн үг.
2018-09-11
Зочин:
Хувийн машин хотод унах нь маш өндөр өртөгтэй байх ёстой. Харин хөдөө орон нутагт бол чөлөөтэй. Өөр арга байхгүй. Бүх хотууд ингэж л шийддэг. Ингэснээр нийтийн тээвэр хөгжинө. Одоо бол нийтийн тээврийг хөгжүүлэх боломжтой санхүүжилтийг хангалттай гаргах эх үүсвэрийг бид гудамжинд түгжрэлд зүгээр л шатааж эдийн засгаараа ч хохирч, цаг хугацаагаа алдаж байна. Агаарын бохирдол ч улам ихэсч байна. Улс төрийн зоригтой шийдвэр хэрэгтэй. Өөр арга зам (замын өргөтгөл, давхар зам г.м ) нэг их удалгүй мухардах болно.
2018-09-11
зочин:
Сайн судалгаа хийж зөв шийдвэр гаргавал түгжрэл буурах байх аа, Шинэ хороололд заавал хангалттай зогсоолтой байх стандарт байх ёстой гээд л эхлэх байх даа
2018-09-11
зочин:
Нийтийн тээврийг сайн хөгжүүлж, тэр тусгай замын автобус, метро зэргээ ярих биш ажил хэрэг болгож, нийтийн тээврээр явах нь хувийн машинаар явахаас аль ч талаараа ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байж л энэ түгжрэлийг шийдэх болов уу
2018-09-11
Zochin:
Zam nemj bariad ene shiidexdex asuudal bish. Хотын төвийн гол замаар явахад автоматоор төлбөр авах л хэрэгтэй . Нийтийн унааг төвд сайн явуулах. ачаа тээврийг тодорхой цагт явуулах. Хүмүүс хамтдаа машин хэрэглэж сурах . Монголчууд баяжих нь тодорхой хотын хүн ам томрох нь тодорхой. Сургуулийн хүүхдүүдийг илүү ухаалаг системээр зөөдөг болгох. Бүгдээрээ суугаад сайн шийдэл гаргах хэрэгтэй байна даа
2018-09-11