Гамшгаас хамгаалах мэдлэг олгож байна
2018-09-11

Булган аймагт энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

 

Тус ажлын хэсэг нь ”Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт тус сургуулийн бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм.

Өнөөдөр гамшгаас хамгаалах менежмент гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, байгууллагын гамшгийн эрсдэлийн менежмент, гамшгийн эрсдэлийн үнэлгээний арга зүй, нүүлгэн шилжүүлэлт хийх төлөвлөлт, зохион байгуулалт, олон улсад баримталж буй стандарт сэдвээр танхимын сургалт явуулж байна.

Сургалтад Булган аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын удирдлага, Онцгой байдлын газрын офицeр, алба хаагчид хамрагдаж байгаа юм. Сургуулийн удирдагч, ОБEГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр сургалтыг нээж, удирдах бүрэлдэхүүнд ”Гамшгаас хамгаалах мeнeжмeнт” сэдвээр хичээл заалаа гэж Онцгой байдлын eрөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин