ТРАМП-КИМ нар ойрын хугацаанд уулзахаар тохиролцжээ
2018-09-11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай ойрын хугацаанд уулзахаар төлөвлөж буй талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ.

 

 

Тэрбээр “Бид Пхеньянаас “тун эелдэг” захиа хүлээн авсан. Хоёр тал ТРАМП-КИМ нарын дараагийн уулзалтыг зохион байгуулах асуудлаар уулзахаар тохиролцсон” гэж мэдэгджээ.

 

Удирдагч нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзсан юм. Уг уулзалтын үеэр удирдагч Ким цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахаа олон улсад амласан билээ.

 

Ким Чен Ун амлалтаа тун муу биелүүлж буй талаар Трамп олон удаа мэдэгдэж, Пхеньянд хийхээр төлөвлөөд байсан Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалыг цуцалсан юм.

 

Хариуд нь Пхеньян “Хуйвалдаан зохион байгуулагч”, “Хоёр нүүртэн” хэмээн Вашингтоныг буруутгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин