Цэргийн ажиллагааны үеэр 30 мянган иргэн ОРОН ГЭРГҮЙ болжээ
2018-09-11

Сирийн хойд хэсгийн Идлиб мужийн нөхцөл байдал хяналтаас гарч буй талаар “www.aa.com.tr” сайт мэдээллээ.

 

 

Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдэж, Сирийн эрх баригчдыг буруутгалаа.

 

Учир нь Сирийн Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-ын армийнхан Идлиб мужид эрхээ тогтоохыг санаархаж буй террористуудад агаараас цохилт байна. Энэ сарын 1-9 хооронд цэргийн ажиллагааны үеэр тус мужийн 30,000 иргэн орон гэрээ алджээ. Мөн олон тооны иргэн Туркийн хил рүү дүрвэжээ. Амиа алдагсдын тоог хараахан гаргаагүй байна. 

 

Идлиб муж дахь гурван сая иргэний асуудал хурцаар хөндөгдөж буй учир өнөөдөр НҮБ-ын дэргэдэх Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зохион байгуулахаар болов.

 

НҮБ, өнгөрөгч долоо хоногт “21 дүгээр зууны хамгийн том хүмүүнлэгийн гамшгийг үүсгэх эрсдэлтэй” хэмээн сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин