Хаалгаа барьсан театрын хонгилоос их хэмжээний алтан зоос олджээ
2018-09-11

Италийн Комо хотын Крессони театрын хонгилоос эртний Ромын эзэнт гүрний үед хамаарах их хэмжээний алтан зоос олдсон талаар “www.wsmv.com” сайт мэдээллээ.

 

 

Архелогчид малтлага хийх явцдаа алтан зоос хийсэн шавар ваар олжээ. Эдгээр алтан зоос Ромын эзэнт гүрний төгсгөл үед хамаарч буй гэнэ.

 

Италийн соёлын сайд Алберто Бонисоли хэвлэлийнхэнд “Крессони театрын бууринаас олдсон эдгээр алтыг түүхийн эсвэл соёлынх гэдгийг хараахан тогтоогоогүй байна. Архелогийн талаасаа эдгээр зооснууд ҮНЭТ зүйлс” гэж мэдэгджээ. Уг вааранд хэдэн ширхэг алтан зоос байсан нь НУУЦ байна.

 

 

Зарим зоос дээр Хонориус, III Валентин, I Леон, Антонио, Либио Северо хаадын хөрөг дүрслэгджээ. “Эдгээр зураг, мэдээлэл дээр үндэслэвэл зооснууд нийтийн тооллын 474 оноос өмнөх үед хамаарч байна” гэж судлаачид үзжээ.  

 

 

Алтан зоос олдоод буй Крессони театр 1807 онд нээгдэж, 1997 онд хаалгаа барьсан байна. Хэсэг хугацаанд тус театрыг кинотеатрын зориулалтаар ашиглаж байжээ.

 

 

Архелогчид 2016 онд Иеруслам хотоос 2,000 жилийн өмнөх Ромын үеийн алтан зоосыг олсон юм.  Эдгээр зооснуудад Ромын эзэн хаан Нерогийн хөрөг дүрслэгдсэн байжээ.

 

Архелогчид Японы Окинава арлаас 10 ширхэг эртний Ромын болон Оттоманы үеийн зоосыг олсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
YES:
WOW
2018-09-12