Хүүхдийн ордоны баруун хойд уулзвараар зүүн эргэх боломжтой
2018-09-11

Гадаад харилцааны яамны уулзвараас Төв шуудангийн уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш 3 эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Дээрх ачааллыг бууруулах зорилгоор Хүүхдийн_ордны баруун уулзварт түр гэрлэн дохио байрлуулж зүүн_тийш эргэх буюу Энхтайвны гүүр рүү эргэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.

 

Өөрөөр хэлбэл зурагт үзүүлснээр иргэд Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийн эргэх нөхцлийг бүрдүүлж байна. Ингэснээр иргэд ГХЯ-ын уулзвараар Олимпийн гудамж руу эргэж Шангри-Ла төвийн уулзвараар баруун эргээд Гэндэнгийн гудамжаар зорчиж, Хүүхдийн ордны уулзвараар Энхтайвны гүүр рүү эргэх боломжтой.

 

Цаашлаад Багшийн дээдээс Яаралтай түргэн тусламжийн төв буюу 103 руу зүүн эргэх нөхцлийг бүрдүүлэх юм.

Shuud.mn
Сонин хачин
asuult???:
Zia 2 guur davj horvoogoos tasardag nuhduuded bolomj bol baidag yum baina. Narnii zamiikhaa shiidliig olson uu??? Ugluud damdinsurengiin gudamj chuluutei baih yum???Zam setelj Tugjrel nemhees uur arga zam baimaar l yum
2018-09-11
asuult???:
Zia 2 guur davj horvoogoos tasardag nuhduuded bolomj bol baidag yum baina. Narnii zamiikhaa shiidliig olson uu??? Ugluud damdinsurengiin gudamj chuluutei baih yum???Zam setelj tugjrel nemhees uur arga zam baimaar l yum
2018-09-11
Alban haagch:
Маш зөв, Зүүн эргэлтүүдээ хориглоод бүгдийг нь нэг талд нь түгжрүүлээд хаячихдаг тэнэг шийдвэрээ сая давтаад эхэлсэн. Өнгөрсөн 8 сард замын хөдөлгөөн зохицуулах газарт шинэ дарга ирсэн байх аа. Нэг өглөө гарсан чинь "Баярхүүдээд" баахан зүүн эргэлтийг хориглоод хаячихсан байсан. Тэгээд зүгээр байсан хөдөлгөөн саатаад эхэлсэн ш дээ.
2018-09-11