Экс ерөнхий сайдын эхнэр Лондонд нас баржээ
2018-09-12

Пакистаны экс Ерөнхий сайд Наваз Шарифийн гэргий Кулсоом Наваз 68 насандаа Британийн нийслэл Лондон хотноо насан эцэслэсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард хорт хавдартай хэмээн оношлогдсон бол өнгөрсөн зургаадугаар сарын 14-нд зүрхний шигдээсээр өвчилжээ.

 

Түүний амьсгал хураах үед Наваз Шариф хажууд нь байгаагүй юм. Учир нь тэрбээр өнгөрсөн долоодугаар сард авлигын хэргээр цагдаагийнханд баригдаж, өнөөг хүртэл түр саатуулах байранд хоригдож байна.

 

Хатагтай Наваз өнгөрсөн 2017 онд парламентын гишүүнээр сонгогдсон ч эрүүл мэндийнхээ улмаас хилийн дээс алхаж, эмчилгээ хийлгэж байжээ.

 

Шариф, Кулсоом нар 1971 онд хуримаа хийсэн юм. Наваз Шариф 1990-1993 он, 1997-1999 он, 2013-2017 оны хооронд Ерөнхий сайдын албыг хашсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hend heregtei yyum be gaduur manaid buun asuudal baihad ene arabiin asuudal yamar hamaa bnaa
2018-11-19
БИ БАС ТЭГЖ БОДЛООШДЭ
2018-09-12
сайханбилэгийнх юмуу алтанхуягынх юмуу гэж бодлоошд
2018-09-12
зочин:
Хэ хэ хэнд хэрэгтэй юм
2018-09-12
Зочин:
Хэнд хэрэгтэй мэдээ вэ. Хог гэж
2018-09-12
зочин:
Хэ хэ хэнд хэрэгтэй юм