Ханой хотын иргэдийг нохойн махнаас татгалзахыг уриалжээ
2018-09-12

Вьетнамын нийслэл Ханой хотын оршин суугчдыг нохойны махнаас татгалзахыг хотын удирдлагууд уриалсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Нохойны махнаас татгалзах нь галзуу зэрэг олон өвчнөөс иргэдийг хамгаалах давуу талтай гэнэ.

 

Ханой хотын иргэдийн хороо нийслэл хотоо “Соёлтой, орчин үеийн нийслэл” хэмээн нэрийдээд буй юм. Тус хорооныхон иргэдийг нохой, муурны махнаас татгалзахыг уриалжээ.

 

Нийслэл хотын хойд хэсэгт нохой, муурны мах зардаг 1,000 гаруй дэлгүүр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа ХЭВИЙН үргэлжлүүлж байна.

 

Эрх баригчид нохой, муурны маханд өндөр татвар ноогдуулж, тодорхой бүс нутгуудад борлуулахыг зөвшөөрчээ.

 

Ханой хотноо 490,000 нохой, муур байдаг ба ихэнх нь гэрийн тэжээмэл амьтад гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин