Үсэглэлийн хаад тэмцээнийг зохион байгуулав
2018-09-12

Бичиг үсгийн олон улсын өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын бага ангийн сурагчдын дунд Үсэглэлийн хаад тэмцээнийг зохион байгуулав.

 

Энэхүү тэмцээн нь сурагчдын бичиг үсгийн боловсролыг нэмэгдүүлэх замаар ирээдүйд хөдөлмөр эрхэлж, аж амьдралаа сайжруулахад шаардагдах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэн, улмаар эрх тэгш, тогтвортой нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой байв.

 

Тэмцээнд нийслэлийн "Монгени" цогцолбор сургууль, Өвөрхангай аймгийн Хужиртын 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Хархорины 2-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р сургууль, Дорнод аймгийн Хан-уул цогцолбор сургууль, Увс аймгийн Улаангом хотын 1-р цогцолбор сургууль тус тус оролцсон ба тэмцээнд тэргүүн байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулав.

Эх сурвалж: ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс

Shuud.mn
Сонин хачин