Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаргавын замуудыг хаана
2018-09-12

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

 

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

 

Тус тэмцээнтэй холбогдуулан 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу Бямба гарагт Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд түр хаах тул та бүхэн өөр зам сонгон зорчино уу.

Shuud.mn
Сонин хачин