Путин, Ким Чен Уныг эх орондоо айлчлахыг урилаа
2018-09-12

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд хандан тун найрсаг мэдэгдэл хийсэн талаар "TASS" агентлаг мэдээллээ. 

 

 

Кремлийн тэргүүн "Та тохиромжтой гэсэн үедээ ОХУ-д айлчлаарай. Таныг ямар ч үед найрсагаар хүлээн авч, хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцах болно" гэж мэдэгджээ. 

 

Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр ийнхүү хэлэв.

 

Тэрбээр анх удаагаа өөрийн биеэр Ким Чен Уныг эх орондоо урьж буй юм. Энэ талаар Ерөнхийлөгч "Ким Чен Ун манай улстай илүү ойр, илүү нягт хамтран ажиллахыг хүссэн" гэж хэлжээ. 

 

Энэ амралтын өдөр Хойд Солонгос улс байгуулагдсны 70 жилийн ойд зориулан Пхеньян хотноо цэргийн сүрт жагсаал зохион байгуулагдсан юм.

 

ОХУ-ыг төлөөлөн Пхеньян хотноо ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко очсон билээ. Тэрбээр удирдагчтай биечлэн уулзсан бөгөөд энэ үеэр Ким Чен Ун Москва хотноо айлчлахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Ким Чен Ун анхны айлчлалаа БНХАУ-д хийсэн билээ. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Сингапурт очсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ene mon sohor az shuu MONGOLiin toloo l yum hiigeesei elbg novsh bish yumdaa gej goridiidoo
2018-09-12
2ULSiin terguund AMJILT huse
2018-09-12
Bas FB -n boss chni 80-aad oniih shde
2018-09-12
Ким ЧЕН УН чинь:
80-аад оныхноос ганц гайгүй яваа нь гэсэн
2018-09-12
ene mon sohor az shuu MONGOLiin toloo l yum hiigeesei elbg novsh bish yumdaa gej goridiidoo
Bas FB -n boss chni 80-aad oniih shde