Улаанбаатар
Үсээ засуулбал бие эрхтэний хүч сайжирна
9-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 4. Бархасвадь гараг. Салхины эх одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр.

 

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтэний хүч сайжирна.

Shuud.mn
Сонин хачин