Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийн автомашиныг худалдаж байна
2018-09-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлээ.


Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчлөлд нийт 851 мянга 179 автомашин бүртгэлтэй байгаа юм. Гэвч тээврийн хэрэгслийг өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношлогоонд оруулдахгүй байх зөрчил гаргадаг байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн энэхүү тоймжиргүй байдлыг ашиглан гэмт этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах тохиолдол бүртгэгдэх болжээ.

 

Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриалав.

Shuud.mn
Сонин хачин