Багш нар шаардах эрхээ хүүхдийн сурах эрхээр зөрчиж болмооргүй
2018-09-13

 

Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Хичээлийн шинэ жилээ ч нээлгүйгээр багш нар ажил хаялт зарлаж, Сүхбаатарын талбайд  суулт хийж, төр, засгаас цалингаа 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байна. Одоогийн байдлаар 82 сургууль, 28 цэцэрлэг ажил хаялт зарлажээ.  Энэ тоо цаашид нэмэгдэх эсэх нь чухал биш Засгийн газар, үйлдвэрчний эвлэл зөвшилцөлд хүрэх эсэх нь гол асуудал болоод байгаа.

 

Манай улсын хувьд   хичээлийн шинэ жил эхэлснээр их амралт дуусгавар болж, амьдрал ердийн хуваарьтай ордог онцлогтой.  Гэтэл энэ хичээлийн шинэ жилээр зарим сургууль, цэцэрлэг ажил хаялт зарласнаар хүүхдүүдийн хичээл хоцорч,  зарим нь гэртээ хараа хяналтгүй  орхигдож байна.   Багш нар хэдхэн хоногийн хичээлийн хоцрогдлыг нөхөөд заачихна. Харин хүүхдүүд багшийн хоцрогдлыг нөхөх  гэж шахаж заасан хичээлийг оюун ухаандаа бүгдийг нь багтааж амжих уу. Хэдийгээр  энэ нь тодорхой цаг хугацааны асуудал ч хүний эрх, эрх чөлөө гэж цээжээ дэлдэх ярих дуртай энэ нийгэмд хүүхдийн сурч боловсрох  эрх багш нарын ажил хаялтаар  зөрчигдлөө.  Бусдын эрхээ миний эрх хязгаарлагддаг.  Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй ч,  хүүхдүүдийг сургах эрхээ зөрчиж болмооргүй.  

 

Багш нарын төдийгүй нийгмийн массын авдаг цалин бага ч  “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж,  өрхийн төсвөө зохицуулсаар ирсэн, зохицуулж ч байгаа.    Уг нь  Засгийн газар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж, эхний ээлжинд 8-12 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.  Тодруулбал, энэ есдүгээр сараас багш нар нэмэгдсэн дүнгээр цалин авч байгаа.  Ажил хаясан сургуулиудын багш нар ч үндсэн цалингаа бүтнээр нь авна гэдгийг БСШУС-ын сайд хэлж байна лээ. 

 

Багш нар шаардсан хэмжээнд цалингаа нэмэгдүүлтэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж байгаа бол Засгийн газрын зүгээс цалинг инфляцитай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээ дахин дахин мэдэгдэж байгаа юм. “Багш нарын цалинг шаардсан хэмжээнд нь нэмэгдүүлвэл эдийн засагт сөрөг үр дагавар гарч ирнэ. Засгийн газарт өр тавьж, цалин нэмэх боломжгүй” гэсэн тайлбарыг Сангийн сайд хэлсэн. Хэрвээ Засгийн газар цалинг  нэмэгдүүлэх бол энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Намрын чуулган эхлээд ирэх оны төсвийн хэлэлцэн хуулийн хугацаанд баталдаг.  Үүнтэй зэрэгцээд төсөвт тодотгол хийж болох ч энэ жилийн тухайд төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт оруулсан гэдгээ Засгийн газар эртнээс мэдэгдэж байсан.

 

Энэ өдрүүдэд Сангийн яам, НХХЯ, БСШУСЯ, Үйлдвэрчний эвлэлийн 3-4 хүний төлөөлөлтэй хамтарсан зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ л  өнөөдрийг хүртэл ойлголцолд хүрээгүй байгаа нь харамсалтай.  Засгийн газрын зүгээс  багш нарыг ажил хаялтаа зогсоож, зөвшилцлөө үргэлжүүлье гэсэн саналыг тавьж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

 

Багш нарын ажил хаялтын хөшигний ард МАХН байгаа гэсэн бор шувуу нэгэнтээ ниссэн.  Энэ өнцгөөсөө нийгмийн сэхээтний давхрагын төлөөлөл багш нар улс төрд “барьцаалагдаж”,  ажил хаялтаа үргэлжлүүлэх үү,  зогсоох уу гэдэг нь тэдний ухамсрын асуудал болоод байна.  Эрх баригч хүчин МАН Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн хугацааг ҮХЦ-д маргаан гаргаснаар хойшлуулсан бол Н.Энхбаяр даргатай МАХН сөргүүлээд багш нарын эмзэг сэдвийг  барьцаалж, ажил хаялтыг зохион байгуулж, эрх баригчид руу турхирч байна гэж ажиглагчид харж байгаа. Учир нь энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд МАХН тэр дундаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өрсөлдвөл ялах магадлал судалгаагаар байтугай массын хандлагаар ч өндөр байсныг тэд онцолж байгаа юм.   Түүнээс бус жирийн багш нар цалингаа бага багаар ч болов нэмэгдүүлэх шаардлага ч тавьж, хичээлээ ч заасаар байх юм.

 

Тиймээс эрх ашгийн төлөөх улс төрд “хавчуулагдсан” багш нарын ажил хаялт, сурах эрх нь зөрчигдсөн хүүхдүүд гээд саарал өдрүүд үргэлжилсээр байх уу.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН АН ч ялгаагүй нэр нь өөр болохоос нэг тэрэгний дугуйнууд.Популистууд, хулгайч,хүчин,гэмт хэрэгтэн,зальт этгээдүүд,офшорчид зэрэг 9 шид нь бүрдсэн гаруудын нам.Хажуугаар нь тансаглал, танил тал төрөл саднаар төрийг дүүргэсэн,улайм цагандаа гарсан нөхдүүд.
2018-09-14
зочин:
Цалин багатай багш, эмч, сувилагч нарын цалин нэмэх сонирхлыг өдөөж АН-ын улс төр хийж буй нь өр зээлээ дарж бага ч гэсэн эдийн засаг нь сэргэж хэдэн валютын хуримтлалтай болж байсан эдийн засгийг унагаж орхин МАН-ын нэр хүнд унаж дараагийн сонгуульд АН ялах бэлтгэл ажил. Улс төрийн тоглоом болсон багш нар хөөрхий, монголын ард түмэн хөөрхий. АН засаг барьж байх үед цалингаа нэмүүлье гэж дуугарч чаддагүй МҮЭ, багш нар одоо МАН-ыг сайн ноол. Цалин нэмээд юмны үнэ өсөөд бахь байдгаараа л байна. Цаг хугацаа харуулна. Ядарсан ард олноороо НАМУУД тоглох юмаа.
2018-09-13
SANAA DEVSHUULYE:
Erunkhii bolovsroliin surguuliig baga zereg tulburtei bolgoy bagsh nart n nemegdel tsalin bolgood ugchih. Ergeed chanartai bolovsrol nehye..
2018-09-13
дандаа хулхидуулсаар бгаад аргаа барахдаа л ийм арга хэмжээ авч бгаа бхдаа зайлуул, баячууд бодон дарга нар өөрсдийнхөө оронд тавиад үзээч. Гол нь боловсролтой энэ масс нийгмийн шудрага бус хуваарилалт, төсвийн үрэлгэн хэсэг нь тансаглаж үрдэг үйлдлийг эсэргүүцэж бгаа.
2018-09-13
Zochin:
IiM tsalingaar eersdee amdraad uz dee, uneheer bolohgui bolood temtsej baina gej oilgoj baina, ta nar bol heden terbumaar ny iddeg ard tumen uchuhen mungeer amdrah gej uilee uzej baina, 70 jil daranguilsan nam ard tumnee hezee ch oilgohgui, oilgohiig husehgui ny medeej hurdan uls teriin tavtsangaas zailaasai
2018-09-13
Битгий хуц. Багш нарын зөв. 50-60 хүүхэдтэй бүтэн өдөр өглөөнөөс орой болтол ажиллаж байна хөөрхий. Луйварчид нь ажил хийхгүй ч тэрбум тэрбумаар идэж байна. Энэ шударга уу. Энэ Засгийн газар багш нарын цалин нэмэх ямар ч сэтгэл алга, санаачлага алга. Огцруулах хэрэгтэй өөр арга байхгүй. Чаддагт нь ажлаа өг луйварчин сайд болох Ерөнхий сайд нь.
2018-09-13
Иргэн:
Багш нарын энэ хөдөлгөөн зөвхөн цалингаа нэмүүлээд зогсохгүй нийгмийг зөв голдиролд нь ортол нь тэмцээсэй. Багш бол нийгмийн сонгодог сэхээтнүүд хамгийн шилдгүүд нь багш болдог нийгэм бидэнд хэрэгтэй.
2018-09-13
!!!Зочин:
Za yah we yahaw Mongoliin ard tumnii 96 huwi ni zalin bnagtai ajillaad l baina ene zalin nemehtei holbootoi yaria garsnaas hoish Delguuruud yumnii unee nemchihsen baigaa ni negsh nariin zalin nemeh talaar orilsonii har gai shuu !!
2018-09-13
Багш нарын тэмцэл маш зөв. Дэмжиж байна. Одоо зогсож л болохгүй
2018-09-13
БАГШ НАРЫН ТЭМЦЭЛ ЗОГСОХГҮЙ!!!
2018-09-13
ТТТТТТТТТТ:
боловсролын сайд гэх тэр мамыг ЦОГЗОЛМААГ зайлуулах хэрэгтэй, Тахиан толгойнд нь Монголын боловсролыг авч явах ухаан хүрэхгүй байна
2018-09-13
Зочин:
ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДЭЭ 560 000 ТӨГРӨГИЙН ЦАЛИНГААР ӨӨРСДӨӨ НЭГ САР АМЬДРААД ТУРШААД ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЖ БАЙЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ ОЙЛГОНО. БАЙГАА ХӨРӨНГӨ МӨНГӨӨР ХӨШӨӨ, ХААЛГА, ЗАМЫН ХАШЛАГА СОЛИХ ЗЭРГЭЭР МӨНГӨ ЗАВШИХ АЖИЛ ХИЙЖ ӨӨРСДӨӨ ХӨРӨНГӨЖИХ ЭХ ҮҮСВЭР БОЛЖ БАЙНА. ТҮМЭНД ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ХИЙСНЭЭС АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ БАЙНА. БАРИГДСАН ХООСОН БАЙГАА ОЛОН ОРОН СУУЦАНДАА БАГШ АЖИЛЧИД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА БӨӨНӨӨР НЬ ОРУУЛЧХААЧ. ТЭГВЭЛ НИЙГМИЙН АСУУДАЛ БАГА Ч ГЭСЭН ШИЙДЭГДЭХ БОЛНО. ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД ИЙМЭРХҮҮ АЛХАМ ХИЙДЭГ ЮМ ГЭСЭН. САРМАГЧИН ШИГ МАНАЙХАН ГАДНЫХНЫГ ДУУРАЙДАГ ШҮҮ ДЭЭ
2018-09-13