Фэйсбүүк компаниас 583 сая хуурамч хаягийг устгажээ
2018-09-13

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк компанитай  хамтран ажиллах болсон талаар холбогдох албаныхан өнөөдөр /2018.09.13/ мэдээлэл хийлээ.

 

Монгол Улс нийт 1,7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн таницуулсан юм. Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн  байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрджээ.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороон дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүкз хаягыг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно” гэв.

 

Фэйсбүүк компаниас гаргасан мэдээгээр статистик мэдээгээр зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая хуурмаг хаягыг устгажээ. Үүний дараах судалгаагаар 80 гаруй сая хуурмаг хаяг буйг тооцоолсон байна. Мөн Каннын медиа фестивалийн үеэр фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурмаг байгааг тогтоожээ.

 

Фэйсбүүк компанийн төлөөллүүд ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sain bn
2018-09-14