ДАШТ-ий финалыг үймүүлсэн залуу эмнэлэгт хэвтжээ
2018-09-13

ОХУ-ын нийслэл Москва хотын “Лужники” цэнгэлдэхэд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтын үеэр цагдаагийн дүрэмт хувцас өмссөн дөрвөн хүн талбайд гарч ирцгээж, тоглолтыг хэсэг хугацаанд үймүүлсэн.

 

 

Тэд Оросын “Пусси Риот” хамтлагийн дэмжигчид байсан юм. Цагдаагийнхан тэднийг баривчилж, өндөр торгууль ноогдуулжээ.

 

Үймээн дэгдээсэн дэмжигчдийн нэг Петр Верцилов эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Нарийн үзлэгээр ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй ч түүнийг хорт хавдрын тасаг руу шилжүүлсэн гэнэ.

 

Тэрбээр ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн, хорт хавдартай эсэх асуудлаарх мэдээллиг албаныхан өгөхөөс татгалзжээ.

 

Петр Верцилов 2012 онд “Пусси Риот” хамтлагийн гишүүн Надежда Андреевна Толоконниковатай гэрлэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
yynd bas l orosuud buruutai baih tiimee
2018-09-13