Цалин нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө
2018-09-13

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө.

 

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй энэ нөхцөлд  эхний ээлжинд 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өглөө.

 

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд илгээсэн шаардлагын хариуд "Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2018 оны есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

 

            1. Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж ажилласны үр дүнд төсвийн орлого нэмэгдсэн ч тулгамдсан гадаад өрийг барагдуулах шаардлагын улмаас орлогын өсөлтийг хүн амын бодит орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах боломж хомс байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээл, зээлийн хүүгийн 5.7 их наяд төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 875.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр хүлээгдэж байна. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн боломжийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа болно.

 

            2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүрсэн түвшинд хадгалах, царцаах, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх талаар Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

 

            Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрээр тохиролцсоны үндсэн дээр цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын байрны үнэлгээг үндэслэн шинэчлэн тогтоож цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид дэс дараатай үргэлжлүүлнэ.     

 

            Та бүхний шаардлагад тусгасан багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас    15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны     9 дүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.

 

            2. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд  300.0 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох үед төрийн албан хаагчид болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас энэхүү урамшууллыг цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгох саналыг ирүүлж байсан. Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.

 

            3.Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно. Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын    2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

            Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээний хүрээнд цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд 220.0 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Харин 2019 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яаралтай зөвшилцөн саналаа нэгтгэх шаардлагатай байна. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх асуудлаар салбарын яамтайгаа саналаа нэгтгэн яаралтай ирүүлэх нь чухал байна.

 

            4.Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.  

         

            Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Эх сурвалж: ХНХЯ

Shuud.mn
Сонин хачин
hun:
chi biti huts muu gulug mine
2018-09-14
Zochin:
Chaawaas hedhen hvniig olon bolgoj chaddag face orchin Ardiin bagsh nariin tolgoig tsusdah gej ...chaawaas gehees oor vg alga ajil hayagch nart
2018-09-13
Zochin:
SHUUD.MN.Mai boowoo hunii bichsen commentiig shuud ustgadag zahialgatai surwaljlaga bna.bagsh ta hulhiduulj amidralaaraa hohirch bgaag medej bna u.udahgvi minii bichsen zvil alg bolno.
2018-09-13
Zochin:
Ardiin nam 2020 ond garaa ch bai garaagvi ch bai ene ajil hayagch nartai hatuu tootsoo bodoh heregtei.bvgdiig ni ajilaas ni chuluulj ajilgvi bgaa bagsh nariigaa ajiltai bolgo.enenees bolood vhwel vheg vr hoichd ni ineedem bolj vldene.tor hatuu bh tsag ni bolson
2018-09-13
Zochin:
Ajil hayj bga bagsh nar bol eree tseeree aldsan arhichin pisdaanuud l bgaa.toriin ajiliig ingej tsalgarduulj bgaa bagsh ajilchidtai hatuu tootsoo bodoh heregtei.bidend uls ornoo geh bolowsroltoi geed bh seheeten bna uu
2018-09-13
Zochin:
Ardchilsan namiin darga luiwarchin Erdeniin vgend orj yawsnaar bagsh ta halagdah vndeslelee ooroo zohioson shuu bitgii haramsaarai.busad chini zvgeer ajillaj bhad..uls eh oron chini ediin zasgaa sergeej yadaj bhad iim ved bolowsroltoi gegdeed bui bagsh nar ajil hayj ulsiig Ardchilsan namiin darga bolon Erunhiilugchiin sanaagaar bolgoj ulam hvnd bdald orj dampuuruullaa
2018-09-13
Zochin:
Ajil hayaj bgaa bagsh nariig bvgdiig ni ajilaas ni chuluul.zahiraliig ni halj bolohgvi
2018-09-13
hun:
chi biti huts muu gulug mine
zochin:
6. Nastai. Hvvhdvvd. Hetsvvdlee. Hicheel. Nuhuj. Orno. Gedeg. In. Uyu. I. Bol. Tusviin. Mungiig. Ajlaa. Hiigvi. Bosogchidod. Ugnu. Gej. Uyu. Heleed. Bnaa. Saidaa!!!!!!!!!!!!!!
2018-09-13
М:
Боломж байгаа, төрийн албан хаагчдын цалин нэмж яах гээд байна тэднийгээ харин цөөлөх хэрэгтэй Боловсрол эрүүл мэндийн ажилтнуудын цалинг нэмэх асуудал тавиад байхад далий юм яриад байхын Багш нар тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй
2018-09-13
Одоогоор МБҮЭХ-нд 13 ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэгдээд байгаа төдийгүй их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар ч нэгдэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн аж.
2018-09-13
Иргэн:
Цалин нэмүүлээд сургалтын чанарт өөрчлөлт гарах уу нэг ангид байх хүүхдийн тоог цөөлөх арга хэмжээ аваач сургууль цэцэрлэгийн багш нар өдөр хоног өнгөрөөсөн л хүмүүс болчоод бна шүү багш нарынхаа заах арга барил ур чадварт нь илүү анхаарах цаг болсон юм биш үү багш нар ч эцэг эх ч тэр хэн нь яаж ажиллаж байгааг сайн мэдэж бга тиймээс нийтээр нь цалин нэмэх нь буруу хэн сайн ажиллаж байгаа нь цалингаа авч сулхан байгаа нь ажилаа сайжруулдаг юм уу эсвэл зайгаа тавьж өгөх хэрэгтэй
2018-09-13
Хоёр намын хамтарсан Засаг байсан
2018-09-13
Зочин:
бүх юм нь өнгөрөөсөй
2018-09-13
Харин ч ойлгомжтой хариу өгсөн байна шдээ. Нэмэхгүй биш нэмсэн. Дахиад ч нэмнэ л гэж байна шдэ. Манайхан бас арай туйлшрах юмаа
2018-09-13
zo:
tuushtai tovch oilgomjtoi harui uguuch
2018-09-13
123456:
Багш нар эв нэгдэлтэй, тууштай байж Тэмцлийнхээ үр дүнг үзэх хэрэгтэй. Боловсролын Сайдыг огцруулах хэрэгтэй.
2018-09-13
зочин:
чинзориг бүтэгүй ээ ардчилсан намын засагт сайд болчоод ингээд молиго үмхүүлээд явж байсан нөхөр
2018-09-13
Хоёр намын хамтарсан Засаг байсан
Молиго үмхүүлж байна шүү. Тэмцлээ үргэлжлүүлцгээе
2018-09-13
иргэн:
Хөнжлийнхөө л хэрээр хөлөө жийж, бодит байдлаа л ярьж
2018-09-13
ХҮРЭЛСҮХЭЭ:
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТАХИАН ТАРХИТАЙ ЦОГЗОЛМААГ ЗАЙЛУУЛААЧ
2018-09-13
Za nemergui:
Za tegeed bas bagsh nariig hurah ni dee.yun zuwshiltsul we.hayawal hayasan shig haya.dahij bolomj oldohgui shu
2018-09-13
zochin:
urvagchdaas bolj hulhiduulah vii dee l gej sanaa zovj bn, hulhin deer chini sarnaig jinhene utgaar n urguulna sh de
2018-09-13
Иргэн:
2020 оны 50орчим хувь гээд байгаа нь үнийн өсөлт инфляцдаа нам цохиулаад 10-20 хувийн өсөлт гэж ойлгоход болно. Энийг өсөлт гэх үү??
2018-09-13
Одоо багш нар зогсох юм бол бүр зүйл өнгөрнө шүү. Эцсээ үзэх хэрэгтэй
2018-09-13
Зочин:
бүх юм нь өнгөрөөсөй