Багш нар учраа олохгүй, ТАЛЦАЖ явна
2018-09-14
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Нэгэн цагт багш нарын тухай хэн ч дуугардаггүй байв. Тэд 500 мянган төгрөгийн цалинтайгаар олон жил ажилласан. Харин өнгөрсөн оноос эхлэн багш нарын төлөөлөл цалингаа нэмүүлэхээр тэмцэж, бүр ажил хаялт хүртэл зохион байгуулсан. Хот, хөдөөгийн багш нар анх удаа өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэгдэж, нэгэн зэрэг ажил хаяж байсан нь жилийн өмнөх үйл явдал.

 

Харин өнөөдөр багш нар учраа олохгүй, хэн итгэхээ мэдэхгүй буй. Тэднийг МҮЭХ, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх хоёр байгууллага булаацалдаж, талцуулж байна. Хэн, хэн нь өөрийн байгууллагын үйл ажиллагаанд оноо нэмэх гэж багш нарыг талцуулж, хүүхдүүдийг хохироож байна.

 

Өчигдөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийв. “Боловсролын сайд Ц.Цогзолмаа гадаадад зугаалж явааг эсэргүүцэж байна” гэх сүржин сэдэвтэй хэвлэлийн хурал үнэн хэрэгтээ Монголын багш нар учраа олохгүй байгааг бэлээхэн харуулав. Товчхондоо багш нар хоёр хэсэгт хуваагдаж, ямар байгууллагыг нь аялдан дагахаа мэдэхгүй байдал үүсчихээд буйг тус хэвлэлийн хуралд оролцогчдын үгнээс тодорхой харагдана.

 

 

Багш нарын энэ удаагийн ажил хаялт, суултыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй.  Хот, хөдөөгийн 80 гаруй сургууль, 28 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж, цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж,  Засгийн газрын тэргүүнд албан бичиг илгээгээд буй. Засгийн газраас багш нарын цалинг 8-12.3 хувиар нэмэх шийдвэрээ гаргаж, санхүүжилтийг нь шийдвэрлэсэн. Харин энэ нэмэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй учраас багш нар ажил хаяад буй.

 

МҮЭХ болон ажил хаялтад оролцож буй багш нар 15 хувийг нэмэгдлийг хүсч буй. Багшийн цалин нэмүүлэх түр хорооны үүсгэн байгуулагчдын нэг Ц.Мөнхтуяагийн хэлж байгаагаар бага ангийн багш нар 2.7 хувь, дунд ангийн багш нар 8 хувийн төлөө ажлаа хаяж, ард түмний хүүхдийн сурах эрхийг боогдуулж байгаа гэнэ. Сэхээтэн давхаргын гол төлөөлөгч болох багш нар маань 20, 30 мянган төгрөгийн төлөө ажлаа хаяж буйгаа тооцоолсон л байгаа даа?!

 

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын үндсэн цалинг 1.6 сая төгрөг хүргэх шаардлагыг тавьж буй. Энэ шаардлагаасаа ухраагүй тус холбооныхон багахан нэмэгдлийн төлөө эрсдэл гаргахгүй байхыг багш нартаа уриалж байна. Харин МҮЭХ-нд шударгаар өрсөлдөх саналыг тавилаа. МҮЭХ-г Засгийн газрын гар хөл болохгүйгээр багш нарын эрх ашгийн төлөө нэгдэж тэмцэх уриалгыг ч хэлж байна.

 

Ямартай ч цөөн хэдхэн хүний амбиц болсон ажил хаялт нийгэмд бухимдал үүсгэж, багш нарыг талцуулж байна. Хөсөр хаягдсан мэт байсан багш нарын асуудлыг сөхөж, хамгаалагч дүр эсгэж гарч ирсэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд чухам ямар эрх ашигт үйлчлээд байгаа нь сонин байна. Аль нэг улс төрийн хүчний гар хөл болж, багш нарын амьдрал, ард түмний хүүхдийн эрх ашгаар тоглож наадах нь хэрээс хэтэрвэл хэн хариуцлага хүлээх вэ, Ц.Мөнхтуяа юу, эсвэл Х.Амгаланбаатар уу?!

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Баялагаа гартаа ав:
Баялагаа гартаа авч байж 10000 доллар авах боломжтой шүү дээ. Тэмцэлийн хэбэр чинь буруу. Эхлээд баялагаа гартааа ав . Аяндаа цалин өснө. Батболд, мак, женко нар хамаг баялагыг гартаа авсан. Хурим хинйнэ хулгайн мөнгөөр гайхуулж ард түмнээ доромжилоод байхад эргүй юм шиг цалин нэм гээд байх юм. Зүгээр л баялагаа гартаа авчих тэгээд цалин ок?
2018-09-14
Shuud.mn гэдэг энэ МАН-ын бууны нохой сайт байнаа,Ичээчээ!!!!!!!
2018-09-14
!!!!!:
Ene erguu naraas bolj odoo hool hunsnii une tengert hadlaa muu sain nowshnuud we !!! Nemuulsen ch yumgui baahan guagchaad nogoo erguu delguuriin ezed ni yumnii unee nemeed haychihsan ERGUUNUUDees bolj b na !!!
2018-09-14
Багш нарын энэ тэмцлийг үгүй хийх гэж байна шүү. Зоригтой бууж өгч болохгүй шүү. БАГШ НАРАА !!!!!
2018-09-14
Иргэн:
Нэг сайт дээр багш нарын ажил хаялтыг олигархуудын төр засгийг түлхэн унагаах хөдөлгөөн гэж бичсэн байна лээ. Энэ ажил хаялт Ардчилсан намын турхиралтаар МҮЭХ гар хөл нь болж зохион байгуулж байгааг ойлголоо. Ардчилсан намд ч бас олигархууд байдаг. МАН болон АН-ын олигархуудаас бүрдсэн МАНАН-г түлхэн унагаах гэж байгаа бол хоёр гарнаас гадна хөлөө өргөхөд ч бэлэн байна. Харин зөвхөн засаг төрөөр үймүүлж улс төр, эдийн засгийн үймээн үүсгэх гэж байгаа бол ЭСЭРГҮҮЦНЭ. Эрдэнэ гуай багш нарыг турхирч ажил хаяулах ч яахав. Цаана чинь ард түмний үр хүүхдүүд, бидний хойч үе хохироод байгаа тул наад тэнэг үйлдлээ зогсоогооч
2018-09-14