Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрны 3 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлага 09.12-ны өдрийн 22:21 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 22:37 цагт очиж, тус байрны 3 дугаар давхрын тагтан дээрээс иргэн Х /19 настай, эмэгтэй, согтуурсан байдалтай/ унах гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Г.Сүрэн
Уншиж байна |