Эрүүл мэндийн ҮЭХ-оос шуурхай хурал зарлалаа
2018-09-14

09:00 цагт

  • НИТХ-ын ээлжит бус хуралдаан Хангарьдын 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний мэдээлэл, Нийслэлийн хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. Утас: 88058053

 

09:00-17:00 цагт

  • Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт  Блю Скай Зочид буудал, Кристал Танхимд болно. Уулзалтад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, яамдын төлөөлөл, ҮХГ-ын төлөөлөл, Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцох юм. 

 

09:00-18:00 цагт  

  • "Blue sky tower"-ийн "Daimond" танхимд "Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй" сэдэвт симпозиум болно. Утас:88041586

 

09:30 цагт

  • ХСҮТ-ийн хурлын танхимд Монгол дахь Хөхний эмнэлэгийн оношилгооны өнөөгийн байдал, хорт хавдрын шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэх форум уулзалт болно. Утас:Номинсувд- 99697373

 

10.00 цагт

  • Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж буй сарын аяны хүрээнд "Сэтгэлийн бэлэг" өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 10 дугаар цэцэрлэгт болно. Холбогдох утас 88066130

 

10:20-14:30 цагт

  • "БИЧИЛ УУРХАЙ БА ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО" сургалт "МОНГОЛ РОЯАЛ АКАДЕМИ"-ийн байранд болно. УТАС: 8809-8811. 9983-8764

 

11:00 цагт

  • Нийт 669,397,776.00 төгрөгийн өртөг бүхий 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа Зоонозын өвчин судлалын төвд болно. Утас: 91910031

 

  • Үндэсний мэдээллийн төвд Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажил хаялттай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

 

11:30 цагт

  • Монгол Ньюс мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар мэдэгдэл хийнэ.

 

  • Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсын ногоон нам, Австрали улсын ногоон намын экспертүүдтэй хамтран "Уул уурхай, экологи байгал хамгаалах тухай" хэвлэлийн бага хурал болно.

 

12:00 цагт

  • Монголын Эрүүл мэндийн ҮЭХ-оос цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал зарлалаа. Та бүхэн сурвалжилж өгнө үү. 99203600. МҮЭХ-ны байрны 4 давхарын хурлын зааланд болно.

 

12.00 цагт

  • "Үндэсний номын баяр-2018"-ын нээлт Сүхбаатарын талбайд болно.

 

Shuud.mn
Сонин хачин