Пхеньян руу хориотой бараа нийлүүлсэн компаниудад АНУ хориг тавьжээ
2018-09-14

АНУ-ын эрх баригчид Хойд Солонгос улс руу хориотой бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх явдлыг 100 хувь таслан зогсоох зорилгоор БНХАУ болон ОХУ-д төвтэй мэдээлэл технологийн хоёр компанид ХОРИГ тавьсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Вашингтон "Бидний таамаглаж буйгаар эдгээр компанийг Пхеньяны санхүүжилтээр үүсгэн байгуулсан. Бид мэдээллээ тун удахгүй батлах болно. Энэ мэтээр хууль бус бараа бүтээгдэхүүн Пхеньян руу илгээсэн компаниудыг илчлэх, үйл ажиллагаанд хориг арга хэмжээг шат дараатай авна" гэж мэдээлэв. 

 

АНУ-ын Сангийн сайдын туслах Маршалл Биллингсли Төлөөлөгчдийн танхимын байнгын хорооны хуралдааны өмнө Пхеньяны хууль бус үйлдлийг олон нийтэд илчилжээ. 

 

Биллингсли "ТРАМП, КИМ нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзсан. Уулзалт амжилттай болсон ч Пхеньян өнөөг хүртэл амлалтаа биелүүлэхгүй байна. Тиймээс АНУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ өнөөг хүртэл ХҮЧИН ТӨГӨЛДӨР" гэж хэлжээ. 

 

Цаасан дээрх амлалтаа хөрсөн дээр буулгах хүртэл АНУ, Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэн, тус улсын гол холбоотон болох БНХАУ-д дарамт шахалтаа улам нэмэгдүүлэх гэнэ. 

 

АНУ, Хойд Солонгостой харилцаж буй БНХАУ-ын банкуудад хориг тавихаар төлөвлөж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин