Экс тагнуулчийг хордуулсан гэгдэх оросууд ярилцлага өгчээ
2018-09-14

ОХУ-ын экс тагнуулын ажилтан Сергей Скрипал энэ оны эхээр охиныхоо хамтаар Британийн Сэлисбури хотноо байхдаа гэнэтийн дайралтад өртсөн билээ. Тэднийг "Новочик" гэх химийн бодисоор хордуулсан хэмээн Британийн тал мэдээлсэн юм.

 

 

Юлия эмнэлгээс гарсан бол тагнуулч эр өнөөг хүртэл УХААНГҮЙ байна. Британийн эрх баригчид уг хэргийг ОХУ захиалсан хэмээгээд, дипломатчдыг нь хөөсөн билээ.

 

Хоёр улсын дунд үүсээд буй уг үйл явдалтай холбогдуулан орон нутгийн цагдаагийнхан ОХУ-ын иргэнийг сэжиглэн баривчлаад буй юм.

 

Британийн цагдаагийнхан ОХУ-ын иргэн Александр Петров, Руслан Босьёров нарыг тагнуулчийг хөнөөхийг санаархсан хэмээн буруутгажээ.

 

Тэднийг ОХУ-ын Тагнуулын байгууллагад ажилладаг, Москвагийн заавраар эх орноосоо урвасан гэгддэг Сергей Скрипалыг хөнөөхөөр Британид нууцаар ирсэн гэв.

 

Уг мэдээллийг Александр Петров, Руслан Босьёров нар эрс үгүйсгэжээ. Тэд Оросын "RT" сувагт "Бид бол бизнес эрхэлдэг хүмүүс. Британиас бараа, бүтээгдэхүүн авахаар ирсэн. Биднийг яагаад баривчилсан гэдгийг сайн ойлгохгүй байна. Үнэнийг хэлэхэд  Сергей Скрипалыг Британид хордсон гэдгийг анх удаагаа сонсож байна. Британийн тал ямар ч баримтгүй мөртлөө биднийг буруутгаж, гүтгэж байна" гэж ярьжээ. 

 

Тэд витамин, нэмэлт тэжээл, тамирчдын хоол хүнс худалдаалдаг байна.: 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан "Британид хорлогдсон экс тагнуулчийн хэргийн ард бид байхгүй" хэмээн мэдэгдсэн билээ. 

 

Британийн "The Daily Telegraph" сонин "Александр Петров, Руслан Босьёров нар өнгөрсөн 2016 оны есдүгээр сараас 2018 оны гуравдугаар сард ойролцоогоор 30 удаа Европ руу аялсан" гэж мэдээлжээ. 
 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ккк:
Ядаж новичок гээд зөв бичээч эрхэм сэтгүүлч гуай Инээдтэй юмнууд өөрсдийгөө сэтгүүлч гээд байх юм ер нь редактор гэж байна уу кккк
2018-10-04