Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулна
2018-09-14

Нийслэлийн Онцгой байдлын газраас Багануур дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

 

 

Бэлтгэл ажлын хүрээнд НОБГ-ын дэд дарга, хошууч Б.Мягмардорж ахлуулсан ажлын хэсэг тус дүүргийн онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, орон нутгийн гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах, албад, мэргэжлийн ангийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.

 

 

Сургалтын хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийг 25 байгууллагад зохион байгуулж, алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдэлд үзлэг хийж, заавар зөвлөмж өгсөн юм.

Ажлын хэсэг өнөөдөр аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагч, иргэдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн зорилго, ач холбогдол, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цуврал сургалтыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин