Улаанбаатар
Хүүхдийн хамгааллын асуудлаар нийтийн сонсгол хийхийг уриаллаа
9-14

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг эмэгтэй гишүүдэд уриаллаа. Уриалгын албан бичигт "УИХ-ын эмэгтэй гишүүд бид 2018 оны улсын төсөвт Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудыг өмнөх жилийн төсвөөс таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулсан. 

 

Дээрх хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хэрэгжилтийг хангуулах тодорхой ажлууд хийгдэж байгаа боловч бодит үр дүн хангалттай бус, ялангуяа хүүхэд хамгааллын нөхцөл сайжраагүй байгаа нь асуулгын хариултаас тодорхой  харагдаж байна. 

 

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулалт, төсөв, санхүүгийн оновчтой хуваарилалтыг сайжруулах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу хүсэлт гаргаж, Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж та бүхнийг хамтран  саналыг гаргахыг уриалж байна." гэжээ.  

Shuud.mn
Сонин хачин
Энэ хүүхэнд хэлхэд хүүхэдийн хүмүүжил.хүүхдийн хамгаалал 1990-оноос устаж үгүй болсон гэж ойлгож Ардчилал нэртэй араатан нийгэмээс ийм болсон гэж хэлэх байна.таны гайгаар танай намын засан зам ийм хүнд байдалд оруулсан шүү.
2018-09-14
хүүхэд хамгааллын хууль хүүхдийн төлөө гээд байгаа асуудлууд нь зөвхөн нэг тал нь шүү дээ. нөгөө тал нь хүүхдийг хүүхдээс нь яаж хамгаалах юм бэ. жишээ 1: МУ-ын Эрүүгийн хуулинд Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон бол... гээд л байж байдаг. Гэтэл 12 жилийн хэтрүүлж байж магадгүй ч 6 ангиас дээш явах тусам бэлгийн харилцаанд хоорондоо ороогүй хүүхэд цөөн, тэр тусмаа 12 жил төгсөх явцдаа ээж, аав болж байна. Энийг ярихгүй юм уу жишээ 2: МУ-ын Архи, тамхины тухай хууль байдаг. МУ-ын 21 нас хүрээгүй хүнд Архи, согтууруулах ундаа болон тамхи худалдаалахгүй ... гээд л. Бодит байдал дээр Цэнгээний газар тэр дундаа Диско бар, Night Club-аар үйлчлүүлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь 12 жилийнхэн бол, дэлгүүр, ТҮЦ-ээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь 12 жилийнхэн бол, 12-р анги төгсөөд Хонхны баяр хийдэг нь тамтагаа алдсан. Одоо бүр улам доошоо анги руугаа явж байна. Удахгүй Дунд анги буюу 9-р анги төгссөний баяр, Бага анги буюу 5-р анги төгссөний баяр нь хүртэл архи дарсгүй тэмдэглэхээр болохгүй болж ирэх вий дээ. Энэ 2 жишээгээр Хууль зохиогч, хэрэгжүүлэгч, хянагч байгуулагууд хэрхэн уялдаж ажиллаж байгаа мөн нийгмийг соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үүрэг бүхий багш нар хэрхэн сургуулийн орчинд үүргээ гүйцэтгэж байгаа, төрсөн хүүхдээ ХӨХӨӨ шувуу шиг бусдад даатган өмөөрөх, эрхлүүлэх, ажилгүй байхыг үлгэрлэж байгаа эцэг, эхчүүд гэсэн 3 том СУБЬЕКТ-ээс болж МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ мөхөж байна. Энийг ярихгүй юм уу Цаашлаад өчнөөн асуудал байгаа шүү. Интернэт тоглоомын газар, мансууруулах бодис, хүүхэд хүүхдээ дарамтлах... гээд л хөвөрч өгнө.
2018-09-14