Орон сууцны дунд олгосон газрыг хүчингүй болголоо
2018-09-14

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлчүүдийн нэрлэдгээр “13 дугаар хорооллын гурван өндөр”-ийн урд ногоон байгууламж бүхий талбайд авто зогсоолын зориулалтаар 2000м2 газрыг 2016 оны 6 дугаар сард БЗД-ийн ЗДТГ-т олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар хүчингүй болголоо.

 

 

Уг ногоон байгууламж бүхий талбай нь “Алтайн бараа”, “Чандмань” СӨХ-дын дунд байрладаг бөгөөд өнөөдөр хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг СӨХ-дөд гардуулж өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин
lalruud end tend gazar hashaad tolbortoi zogsool hiiged bh umaa boliulmaar um avilgiin lruudad ih mongo bish bh lda ard tumend llr daramttai bndaa
2018-09-14