Дүнжингарав худалдааны төв маргааш амарна
2018-09-14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн маргааш болно.

 

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдаж өглөөний 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаахаар болсон.

 

Иймд маргааш Дүнжингарав худалдааны төв амрахаар болсон тул иргэдийг өөр худалдааны төв сонгон үйлчлүүлэхийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин