Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-16

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна.

 

2018 оны 09 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 19-24 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин