Лиам Нисон: Эхнэр минь миний хувьд юугаар ч орлуулахгүй ЭРДЭНЭ
2018-09-16

“Оскар”-ын шагналт “Шиндлерийн бүртгэл” киноны гол дүр Шиндлерийн дүрээр олны танил болсон жүжигчин Лиам Нисоны “www.thedailybeast.com” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны нэг ярилцлагыг уншиж байснаа санаж байна. Тэрхүү ярилцлагад та өөрийнхөө жүжиглэлтийг “тааруухан” гэж дүгнэсэн.  “Тиймээс би тоглосон киногоо үзэх дургүй” гэсэн байсан. Энэ тухайд?

 

-Магадгүй тэр өдөр би их ганцаардсан эсвэл гунигласан байсан байх.  Эргэн санахад ямар хэвлэлд ийнхүү ярьснаа санахгүй байна. Би өчигдөр болсон үйл явдлаа 100 хувь санаддаггүй. Тиймээс өнгөрсөн үедээ ярьсан томоогүй хариултадаа хэрхэн хариулахаа мэдэхгүй байна.

 

-Одоо ч гэсэн тоглосон киногоо үзэх дургүй юу?

 

-Үгүй дээ. Би тоглосон кинонууддаа хайртай. Тэд бол миний бүх зүйл.

 

-Өөрийгөө хэр азтай нэгэн гэж боддог вэ?

 

-Аз бол амьдралын минь баяр баясгалан. Хэрвээ намайг аз тойроод ниссэн бол би гэх хүн тоос адил арчигдах байсан байх. Бид азтай, аз дагуулдаг учир энэ нийгэмд оршин тогтносоор байна.

 

-Та “Шиндлерийн бүртгэл” киногоороо олны танил болсон ч “Taken” буюу “Хулгайлагдсан” киногоороо илүү их алдаршсан. Энэ киноны сүүлийн анги хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж, адал явдалд дуртай үзэгчдийг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан. Энэ кинонд та гэр бүлээ бусдаас хамгаалж буй аавын дүрийг бүтээсэн. Та бодит амьдрал дээр хэр зоригтой нэгэн вэ?

 

-Зориг уу. Намайг бус гэр бүлийг минь доромжилж, гутаасан хэний ч өдөөс  би хутга бариад дайрч чадна. Би тэднийхээ төлөө хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн. Тэгэхдээ би асуудал тулгарсан бүхний төлөө ингэж зориг гаргаж чадахгүй байх.

 

 

 

-Өнөөдөр байгаа өндөрлөг тань нэг өдөр нуран унахаас айдаг уу?

 

-Үгүй. Чадваргүй, сэтгэлийн тэнхээгүй нэгэн нь айж магадгүй. Надад хэзээ болох нь тодорхойгүй зүйлийн төлөө толгойгоо өвтгөх таалагдахгүй байна. Харин би чадваргүй найруулагч, бэлтгэлгүй жүжигчдээс айдаг. Энэ хоёр бусдаас өндөр үнэлгээ авч буй кино урлагийг минь сөгдөхөд нөлөөлөх вийдээ гэхээс айдаг.  Чадваргүй найруулагчдын түүхий зохиолоор бэлтгэл муутай жүжигчдийн бүтээсэн дүр. Төсөөлөхийн ч аргагүй байна.

 

-Таны  сэтгэлийн гүнд байдаг харуусал?

 

-Харуусал. Энэ үгийг хэлэхээр л сэтгэл минь гашуудаж байна. Та нар надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Хэдэн жилийн өмнө эхнэр минь гэнэтийн ослоор хорвоогоос хальсан юм. /2009 оны нэгдүгээр сард 15-нд Лиам Нисоны гэргий Наташа Ричардсон цанаар гулгаж байхдаа, тархиндаа гэмтэл авч, амиа алдсан/ Би одоо хүртэл эхнэрээ амьд гэж боддог. Эхнэрийн минь хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, эд хэрэглэл нь одоо хүртэл байдаг. Өглөө босох үед тэднийг харж байж би тайвширдаг. Гэр бүл, найз нөхөд минь намайг сэтгэцийн өвчтэй л гэдэг юм. Эхнэр минь миний хувьд юугаар ч орлуулахгүй эрдэнэ минь.

 

-Энэ үнэн үү. Таныг эхнэрийнхээ эрхтэнг өвчтэй хүмүүст хандивласан гэсэн?

 

-Тиймээ, үнэн. Тэр минь гурван хүнийг амьдрахад тусалсан.

 

-Та эхнэрээсээ хагацснаас хойш хэн нэгэнтэй хайрын романс үүсгэсэн үү?

 

-Энэ тухай ярьмааргүй байна. Амьдралыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин