"Манхут" хар салхи 66 хүний аминд хүрлээ
2018-09-17

“Манхут” нэртэй хар салхи Филиппинийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулаад байна. Уг байгалийн гамшгийн үеэр тус улсын хэмжээнд 64 хүн амиа алдаж, олон зуун хүн бэртжээ.

 

 

Тус хар салхи өчигдөр 19.00 цагийн орчимд БНХАУ-ын өмнөд хэсгийг дайран өнгөрлөө. 

 

БНХАУ-ын Цаг уурын хүрээлэн “Манхут хар салхи 165 км/цагийн хурдтай өмнөд хэсгийг дайран өнгөрсөн” гэж мэдээлжээ.

 

Хар салхины улмаас тус улсад хоёр хүн амиа алдсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

 

Мөн хар салхи дэгдэхээс урьтаж, усархаг аадар бороо орсон ба сая орчим иргэн хүндхэн нөхцөлд амьдарч буй гэнэ.

 

Эрх баригчид гамшгийн бүс рүү аврагчдыг илгээжээ.  Одоо уг хар салхи Вьетнамыг чиглэж явж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ЭТ:
Бурхан минь, бид сайхан оронд амьдарч байнаа.
2018-09-17