“Гал алдсан” ардын Засагт тал засах шаардлагагүй
2018-09-17

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны нэг жилийн ой энэ өдрүүдэд үргэлжилж байна.  Үе үеийн Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд танилцуулдаг.

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын тухайд өнгөрсөн нэг жилийн хугацаанд  төсвийн зардлыг танаж,  өр, зээлийг төлж, хэмнэлт гаргаснаа олон нийтэд мэдээлж, цахим сүлжээгээр тарааж байна.  Тодруулбал, “Засгийн газар банкуудаас өндөр хүүтэй, давчуу хугацаатай зээл авч хувийн хэвшил, иргэдэд очих мөнгийг сордог байсныг зогсоож нэг жил болоход гурван их наяд 400 тэрбум төгрөгийн дотоод өр нэг их наяд 700 тэрбум төгрөг болж  хоёр дахин буурчээ. 2017 оны 10 дугаар сараас хойш 5.7 их наяд төгрөгийн өр төлжээ. Он дуусах хүртэл дөрвөн сарын хугацаанд 865 тэрбум төгрөгийн өр төлнө.Ирэх онд  хоёр их наядын өр төлнө. Бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, цалин тэтгэвэр тэтгэмжээ инфляцитай уялдуулаад нэмнэ. Санхүүгийн сахилга бат төсвөө тодотгохгүй явж байгаагийн үр дүн энэ” гэж тэд мэдэгдэж байгаа юм.  Магадгүй, энэ Засгийн газрын  хийсэн томоохон ажлын нэг нь энэ байх.  Тиймээс  ч өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн томоохон ажилд зүй ёсоор тооцогдсон биз. 

 

Гэхдээ энэ үр дүнтэй энэ ажлын эхлэлийг олон нийт У.Хүрэлсүхэд бус өмнөх Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад хаяглаж байгаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар  ирэх жилүүдэд төсвийн  зардлыг танаж, хэмнэх төслийг боловсруулж, хэрэгжүүлж, цаашлаад ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нөхцөлийг бүрэн хангасан байлаа. Тиймээс ч дээрх төсөв, санхүүгийн сахилга батыг тодорхой хэмжээнд барьж, басхүү гадаад өр зээлээ төлөх эх үүсвэрийг бүрдүүлсэн. Басхүү   намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд  “Цалинтай ээж”, хөтөлбөр хэрэгжүүлж,  төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажил. Нөгөө талаас энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр байгалийн баялгийн үнэ өссөөр ирсэн  нь  манай хямарсан эдийн засагт эергээр нөлөөлж байгаа.  Гэхдээ өр барагдуулж, төсөв хэмнэсний үр дүнгээр эдийн засагт ирсэн эерэг нөлөөлөл иргэдийн амьдралд  мэдрэгдээгүй байгааг  сэхээтний давхрагын төлөөлөл багш нарын ажил хаялт гэрчилнэ.   Иргэдийн амьжиргаа сайжирснаас эдийн засгийн өсөлт, Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэдэг. Мэдээж нэг жилийн хугацаанд эдийн засгийн сэргээж, иргэдийн амьжиргааг сайжруулсангүй гэж шүүмжлэх утгагүй.   МАН  төр, засгийн эрх барих бүрэн эрхийн хугацааныхаа талд ороод явж байгаа.Эрх баригч хүчний удирдагчийн тэргүүлсэн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх давуу тал.  Өнөөдөр наанадаж ард иргэдийн амжиргаа сайжирсан үзүүлэлтэй байх атал  цаасан дээрх эдийн засгийн өсөлтөөс хэтэрсэнгүй.

 

Засгийн газар өр барагдуулсан  гэж тоон үзүүлэлт дурдаж байгаа ч сөрөг хүчний  дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад тавьсан асуулгадаа “Эдийн засгийн таатай нөхцөлд Монгол Улсын өр яагаад өсөөд  байна вэ. Монгол Улсын гадаад өр 2016 оны зургадугаар сард 24 тэрбум 260 сая ам.доллар байсан бол 2018 оны зургадугаар сард 27 тэрбум 245 сая ам.доллар болж даруй 3 тэрбум 500 сая ам.доллараар нэмэгдсэн шалтгаан"-ыг тодруулахыг хүссэн байна лээ.

 

Энэ чуулганы завсарлагааны хугацаанд Турк сургуулийн захирлыг хулгайлсан оролдлого, ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидсан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг, төмөр замын осол, олон хоног үргэлжилсэн багш нарын ажил хаялт зарлаж,  хамгийн сүүлийн жишээ дурдахад  “ДЦС-IV”-т  техникийн гэмтэл гарч, тэг зогсолт хийн, Улаанбаатар даяар цахилгаангүй болсон олон асуудал ар араасаа хөвөрлөө.  Эдгээр асуудалд цаг тухайд нь холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хариу мэдэгдэл хийж байсан ч  нэгэнтээ төр, засагт найдахаа больсон түмний итгэлийг улам баталгаажуулж байна, шалтаг, шалтгааныг хүлээж авахаа  болиод удаж байгааг эрх мэдэлтнүүд мэдрэхийг хүсдэггүй аж.

 

Эрх баригчид бурууг өөрсдөөсөө бултуулж, төмөр замын ослын бурууг  байгалийн үзэгдэлд, багш нарын ажил хаялтыг зохион байгуулагчийг парламент дахь нэг суудлаа ч үл тоодог МАХН-д,  Хэнтий аймгийн УИХ-ын  42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн хугацааг хойшлуулсан шалтгааныг ҮХЦ-д  тохсон нь нийгмийн дургүйцлийг улам дэвэргэсэн.  Тэгвэл  Улаанбаатар хот бүхэлдээ цахилгаангүй болсны буруутанг  “Нэг хүний мэдлэггүй байдлаас болж тэг зогсолт хийлээ” гэж салбарын сайд нь мэдэгдэж, дахин түмний гэдэнг хөдөлгөв. “Мэдлэггүй нэг хүн нь та өөрөө байх өө” гээд цахимаар хариу бариад эхэлсэн байна лээ, манайхан.  Хариуцлагыг өөрөөсөө бултуулж, бусдад наасан хоцрогдсон тактикаа зогсоо, эрх баригчид аа.  Энэ удаагийн “ДЦС-IV”-ийн  тэг зогсолт сануулга байсан биз. Салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварын хүчинд  гэмтлийг хурдан засварлаж, 1.5 сая хүн амтай нийслэлийг үйл ажиллагааг жигдрүүллээ. Цаашлаад улс орон даяар “гал алдвал” Засгийн газар бус Монгол хохирно.

 

“Гал алдсан” ардын Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагааг дүгнэхэд тал засан сайшаах бодит ажил одоогоор алга. Тэгээд ч Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бус нэг сайдаа чөлөөлж, огцруулах шаардлагад дарагдсан албан бичигтэйгээр нэг жилээ угтаж байна. 

Н.Энхбат

                                    

 

Shuud.mn
Сонин хачин
bitgii turhir za ard tumniig taivan amidruul
2018-09-18
bitgii turhir za ard tumniig taivan amidruul
2018-09-18
Jagaa:
Or tavisan xulgaichuudiin gaviya yu. Or baragduulj baigaagiinx gai yu. Yax gej ingej bie bie ni goochilj hoshuugaa biluudej baidag yum be. Garaad iluu xiij chadax uu ta nar.. Mongol ulsiin zasgiin gazar gej baidag boloxoos Xurelsuxiin, Erdenebatiin, Ardiin namiin, ardchilsan namiin zasgiin gazar gej baidaggui yum. Arvan tavan tolgoitol mogoi shig baixaa xezee bolitsgoox yum be. Ene setguulchid dandaa shorloj xoorond ni xagaralduulj busdiin gar xol boldogoo xezee bolix ve
2018-09-18
Yag unen.zailtsgaa.yu gj yarij garch irlee.ichij uhmeruud
2018-09-17
Nam bus irgen:
Yaaag unen.
2018-09-17
иргэн:
Үнэн шүү.Чадамжгүй ЗГ-г байлгаад байгаа УИХ-н 33 нөхөд ичих хэрэгтэй.Одоогийн сайд нар үнэхээр төр түмнээ гэсэн сэтгэл байна уу.Монгол улсад хэрэгтэй зүйл хийж чадаж байна уу гэдгийг шударгаар ил болгох аавын хүү ээжийн охин хэзээ гарч ирэх юм болдоо.Палдикдаад л байвал Монгол улс хөгжихүй бүр доройтох нь үнэн.Хурдан 10-р сарын 1-н болж УИХ нь ажилдаа орж энэ ЗГ-нхаа асуудлыг цэгцлээсэй.Огцрохоосоо өмнө гээд төрийн мөнгө урсаж байна дөө.
2018-09-17
Hurelsuh olonhiin itgeliig aldsaan. ZG ni yamar ch chafamjgui
2018-09-17
Занданшатараас авхуулаад зориггүй, чадваргүй хүмүүсээр бүчүүлээд яаж урагш алхах вэ дэ. Хүрэлсүх өөрөө ч мэдлэг мэргэжилтэй хүн биш, харин ухаантай бж болох ганц гарц нь чадвартай, мэдлэг мэргэжилтэй хүмүүсээр багаа бүрдүүлэх явдал бсан юм. М.Энхболд болон бусдад дэгээдүүлж унагана гэсэн айдастай өөх булчирхайны цуглуулгаар хийсэн томилгоонууд нь энэ ЗГ ыг өөдлүүлэхгүй бга юм. Ядаж бхад Цогзолмаа сүгсүлзүүрээс авхуулаад ЗГынхаа нэр хүндийг доош нь зогсолтгүй татаж бга хүмүүстээ хариуцлага тооцож бга юм алга. Хамгийн сул ЗГ. Ж.Эрдэнэбатын ЗГ хамаагүй илүү.
2018-09-17
Хүрэлсүх үнэхээр ажиллая гэсэн бол томилгооноосоо л эхлээд зоригтой өөрчлөлт хийх бсан юм. Ямар мэргэжилийн бус дан долдойнуудыг салбарын сайдуудаар томилсноос мордохын хазгай. Ямар ч нам гараад ажил ахихгүй бгаагийн гол шалтгаан энэ. Аль салбарт ажилаа тов хийтэл аваад явж бга нэг ч хүн алга. Төрийн алба гэж чадваргүй гахайнуудын үүр болсон.
2018-09-17
Nam bus irgen:
Yaaag unen.
Үнэн:
Гал алдсан” ардын Засгийн газрын нэг жилийн үйл ажиллагааг дүгнэхэд тал засан сайшаах бодит ажил одоогоор алга. Тэгээд ч Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бус нэг сайдаа чөлөөлж, огцруулах шаардлагад дарагдсан албан бичигтэйгээр нэг жилээ угтаж ба
2018-09-17
s:
ZG chadvar uhaan alga. Buh salbart heviin ch avch yavj chadahgui bn sh de. Benzinii une, bagsh emch nariin tsalin g.m. Ogtsroo!!!
2018-09-17
Hohinee 1 muu tsergiin dargiig tolgoi deeree gargasan uhruud
2018-09-17
urjin:
tulsh shatahuunii uniig hend tal zasaad arga hemjee avahgui hudlaa delhiin olon ulsruu tohoj muriad bn ve? do zaanii avraga huu ch am mehee l hiigeed bndaa, zuragtaar l ih garah durtai boljdee zailuul uurch chadah yu l baiv gej ,ydaj hurts said metiin humuusees nerelheed bailgui asuuj suraachee!
2018-09-17
зочин:
Засгийн газрын чадвар муу байна.Юу ч хийхгүй.Их хурал л тэр хэдэн идэж уухийн төлөө амьтад харагдах юм даа.Их хурлын дарга билүү тэр хүн нэг бишээ./Би юугаар дутагдаагүй гэсэн байр суурьтай харагдах юм/Ард түмний хэлдэг үг үнэн юм байна даа.
2018-09-17
Энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй болсоон
2018-09-17
L:
Ene zasag ajil hiij Bna urid on jiluudiin hurimdlagdsan gaig darah gej Ene humuus zuderch Bna daa gehdee ard Olon oilgoj bgaa
2018-09-17
гуцдаг галтар вэ
2018-09-17