Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-09-17

Өнөөдөр даваа гариг. Шинэ долоо хоногийн эхлэл. Энэ долоо хоногт дэлхийд болох хамгийн чухал дөрвөн үйл явдлыг сонирхуулж байна. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг мэдээлэв.

 

Хоёр Солонгосын нүүр тулсан уулзалт

 

 

Юу болох вэ?

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин анх удаагаа Хойд Солонгос улсын нийслэл Пхеньян хотноо айлчилж, удирдагч Ким Чен Унтай уулзана.

 

Яагаад чухал вэ?

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч 10 жилийн дараа Хойд Солонгосын нийслэлд хөл тавих анхны айлчлал юм. Энэ оны эхээр хоёр улсын удирдагчид цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

 

ӨМНӨД, ХОЙД-ын харилцаа

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө зогсоохоор амласан. Уг амлалтын дараа хоёр улсын харилцаа шинэ түвшинд хүрсэн гэхэд болно. Гэхдээ бүх зүйл дардан болоогүй ба зарим саад бэрхшээл оршсоор байна.

 

 “ЭММИ” шилдэг бүтээлийн төлөө

 

 

Юу болох вэ?

 

АНУ-ын кино дэлгэцийн шилдгийг тодруулах 70 дахь удаагийн “Эмми”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдана.

 

Яагаад чухал вэ?

 

“Эмми”-гийн шагнал гардуулах ёслол хөгжилтэй боловч улс төрийн эргэлт хийх бүрэн боломжтой” хэмээн “Эмми”-д хоёр удаа нэр дэвшиж байсан Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн түүхтэй

 

2012 онд Трамп “Эмми бол бүх улс төр, тиймээс л ... Хэзээ ч ялалт байгуулсангүй” хэмээн твиттертээ жиргэж байв.

 

Стивен Колберт, Дональд Гловер зэрэг уран бүтээлчид өнгөрсөн оны ёслолын ажиллагааны үеэр Трампын улс төрийн үйл хэргийг шоглож байсан удаатай.

 

Европын холбоог харахад таатай байна

 

 

Юу болох вэ?

 

Европын холбооны удирдлагууд Австрийн Зальцбург хотноо чуулж, тусгай уулзалт зохион байгуулахаар тохиролцжээ.

 

Яагаад чухал вэ?

 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбоог орхих “Brexit”-ийн хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулахын тулд Европын холбооны удирдагчдыг лоббидох боломж бүрдлээ.

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч өнгөрөгч долоо хоногт “2018 оны есдүгээр сарын 3-наас 2019 оны гуравдугаар сарын хоорондох эцсийн алхмыг хийх болно” хэмээн мэдэгдэв. Европын холбоо болон Британийн эрх баригчид хэлэлцээр амжилттай үргэлжиж байгаа боловч зарим асуудалд хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй байна.

 

Шийдэгдээгүй асуудлууд: Ирландын хил, өгөгдлөлийн хамгаалалт, Европын холбооны шүүхийн эрх үүрэг.

 

“Мария” хар салхи: НЭГ жил

 

 

Юу болов?

 

“Мария” хар салхи жилийн өмнө Пуэрто-Риког дайрч, их хэмжээний хохирол учруулсан түүхтэй.

 

Яагаад чухал вэ?

 

Пуэрто-Рикогийн Засаг дарга уг байгалийн гамшгийг “Орчин үеийн түүхэ дэх хамгийн том байгалийн гамшиг” хэмээн тодорхойлж, АНУ-ын эрх баригчид буцалтгүй тусламж үзүүлэхийг хүсчээ.

 

АНУ-ын дэмжлэгээр тус арлынхан жилийн дараа эрчим хүчээ сэргээгээд буй юм.

 

Хүчтэй далайн шуурганы үеэр тус арал ойролцоогоор 100 тэрбум ам.долларын бодит хохирол амсчээ. “Байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо хэдийнэ 3000-д хүрсэн” болохыг эрх баригчид онцлов.

 

Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Мария” хар салхи  дээр дурьдсан шиг ХОХИРОЛ учруулаагүй хэмээн, Пуэрто-Рикогийн эрх баригчдын мэдэгдлийг эрс үгүйсгэжээ.

 

Сөрөг хүчин Ардчилсан нам “Аль болох бодит байдлыг муугаар харуулахын тулд амиа алдагсдын тоог нэмэгдүүлсэн” гэж буруутгажээ.

 

Ирэх пүрэв гаригт “Мария” хар салхи Пуэрто-Риког дайран өнгөрсний НЭГ жилийн ой тохиох юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин