Хакүхо М.Даваажаргал түүхэн амжилтын эзэн боллоо
2018-09-17

МУХБ, МУГТ, "Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо.

 

 

Тэрбээр Аки башёгийн 8 дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Хэн нь Хакүхо аваргын Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа нь байлаа. Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.

 

Мөн МУГТ "Изүцү" дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд маань 7 дахь удаагаа уналгүй качикоши хийж 2 аварга маань башёг уналгүй тэргүүлж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Уг нь ч тасархай амьтан л даа.
2019-10-02
Халхын агуу их аваргын удамд улам их амжилт хүсьё бид ааваар тань үргэлж бахархдаг шүү хүү минь
2018-09-18
зүчи:
баяр хүргэе Монгол хүн бүгд л баярлаж бахархаж байна. Өшөө л ихийг хүсэж байгаа шүү дээ бид сумод цадахаа байсан бөхийн суурьтай улс шүү дээ ? Монгол хүн шүү дээ удам угсаа заяагаа мөнхөд бод дэлхийг эзлэж явсан агуу гүрний үр сад шүү бид нар.
2018-09-17