Хөгжмийн наадмын үеэр хар тамхи хэрэглэсэн залуус амиа алджээ
2018-09-17

Австралийн нийслэл Сидней хотноо зохион байгуулагдаж байсан “Defqon” хөгжмийн наадмын үеэр 20 орчим насны хоёр залуу хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын дараахан эрх баригчид уг хөгжмийн наамдыг ЗОГСООХ шийдвэр гаргасан байна.

 

“Хар тамхи хэрэглэсэн 700 орчим иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Заримынх нь биеийн байдал муу байгаа” талаар цагдаагийн газраас уламжлав.

 

Эрх баригчид “Энэ бол хэтэрхий АЮУЛТАЙ зүйл боллоо. Тиймээс нэн даруй хөгжмийн наадмыг зогсоох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Хөгжмийн наадам зохион байгуулагчид албаныхантай хамтран ажиллаж эхэлсэн гэнэ.  Цагдаагийнхан хар тамхи борлуулсан байх магадлалтай арван этгээдийг баривчилжээ.

 

“Defqon” хөгжмийн наадам 2003 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд нэг долоо хоногийн турш үргэлжилдэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
dsn:
tolgoigiin ih ilj taviad bvl manaid ch mud garah n ch gartsaagui l asuudaldaa!
2018-09-17