МУГТ Г.Үүрцолмонд нэг өрөө байр бэлэглэлээ
2018-09-18

"Жакарта-2018" Азийн наадмын самбо бөхийн төрөлд шигшээ багаа удирдан амжилттай ( 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль) оролцсон, Залуучуудын дэлхийн аварга, дэлхийн цомын аварга, Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга МУГТ Ганхуягийн Үүрцолмонд нэг өрөө байр бэлэглэлээ. 

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл нар амлалтаа биелүүлж, өчигдөр байрны түлхүүрийг гардуулан өгсөн байна. Түүнд "Grande Villa" цогцолборын 001 тоот цоо шинэ байрны түлхүүрийг Монголын Самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, МУХБ,МУГД, МУАБ Ч.Насантогтох, МУСГЗ Ж.Отгонцагаан нар гардуулан өгч, алд цэнхэр хадгаар мялаажээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Найздаа халуун баяр хүргэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
2018-09-18
ккк:
Оюуны спортоор дэлхийд нэрээ гаргаж байгаа тамирчдыг яах гэж байна.
2018-09-18
ЯАСАН САЙХАН ГЭГЭЭТЭЙ МЭДЭЭ ВЭ. ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
2018-09-18